Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нүүрсний экспорт өмнөх оноос 71 хувиар өсжээ

Арваннэгдүгээр сарын 4-өөс 10-ны өдрүүдэд 6,126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 24,379.1 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ хугацаанд 16 автомашин, 96 чингэлэг зэсийн баяжмал экспортолжээ. Оны эхнээс 1,217.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.5 хувийн өсөлттэй байна.

913 автомашин, 1023 чингэлэг төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ. Одоогийн байдлаар нийт 4,059.5 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 40 хувиар буурчээ.

Монгол банк  энэ сарын 10-ны өдөр хүртэл нийт 18.25 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 135.4%, зэсийн баяжмал 100.4%, төмөр 80.3%, алт 91.3%, газрын тос 55.8%, цайр 121.9%, хайлуур жонш 45.9% тус тус байна.  

                                                                                Эх сурвалж: УУХҮЯ