Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

Энэ сарын 10-ны өдөр Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Нүүрс тээврийн  811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гээд нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөл мэдээлсэн байна.
Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийсний үр дүнд экспортын хэмжээ ийнхүү нэмэгджээ.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомт дахь чингэлэг тээврийн терминал нь нийт 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу 259200 тонн нүүрсний багтаамжтай. Жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай бол гаалийн хяналтын бүс нь нийт өдрийн ачаа эргэлт 27 мянган тонн нүүрс байхаар төлөвлөгдсөн, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо давуу юм.                                                                                              

                                                                                   Ж. Гэрэлт