“Оюу Толгой” компанийн 14,2  тэрбум ам долларын 74 хувь нь үндэсний компаниудад "шингэсэн"

2022-09-23

   

Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ тав дахь өдөр “Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн”-гээр  “Шангри Ла” зочид буудалд үргэлжилж  байна. 

Ханган нийлүүлэгчдийн нэг нь Оюу Толгойд ажлын хувцас нийлүүлдэг “Өлзийт мөнх овоо” компани. Гучаад ам бүлтэй энэ компанийн ажиллагсдын ная гаруй хувь нь Ханбогд сумын унаган иргэд гэнэ. Насны хувьд гучаас  жаран насны эмэгтэйчүүд гэнэ. Компанийн захирал Ш.Туяа “2010 оноос эхлэн  олон улсын Оюу Толгой компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Бид зөөлөн оёдлоос гадна гадаад дотоод худалдаа, хүн тээврийн үйлчилгээ гэсэн чиглэлээр ажилладаг. Бусад аймгаас Өмнөговийг тэр тусмаа Ханбогд, Цогтцэций сумыг зорих  олны цуваа ихэссэн. Шилжин ирэгсэд ханган нийлүүлэгч компанид ажилд орно гэхээсээ илүүтэйгээр Оюу Толгой компанид ажилд орохыг хүсдэг. Ер нь ажиллах хүчин олно гэдэг амаргүй болсон” гэж өгүүллээ.

“Оюу Толгой” ХХК боловсролын хөтөлбөрөө танилцуулав. Оюутан залуучуудын хөтөлбөрөөс гадна орон нутгийн иргэдийг ажлын байртай болоход  нь  туслах сургалтын хөтөлбөрийг Даланзадгад хотод хэрэгжүүлдэг ажээ.  Энэ хөтөлбөрт хамрагдан мэргэжил эзэмшсэн   орон нутгийн иргэдийг  “Оюу Толгой” компаниас гадна бусад компаниуд авч ажиллуулах боломжтой гэдгийг компанийн зүгээс мэдэгдэж байлаа.

“Оюу Толгой” ХХК  2010 оноос хойш  нийт 14,2  тэрбум ам долларыг  дотоодод зарцуулсан бөгөөд  20% нь улсын төсөвт төлсөн шууд төлбөрүүд бол 74% хувь нь үндэсний компаниудад төлсөн  төлбөр, 6% -ийг цалин эзэлжээ. Эндээс уул уурхайн компанийн худалдан авалт гэдэг дотоодын компаниудад ямар их өгөөжтэй байгааг харж болохоор байлаа. “Оюу Толгой” компанийн худалдан авалтыг сонирхож байгаа бол байгууллагын сайтаар ороод оюу гэсэн хэсгээс бүхий л мэдээллийг харж мөн өөрийн компанийг ч шууд бүртгүүлэх боломжтой аж.

                                                                      Ж. Гэгээ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ