Худалдан авалтад зарцуулсан 10 төгрөгийн 7 нь эх нутагтаа үлддэг           

2022-09-22

      

“Уул уурхайн долоон хоног 2022” арга хэмжээний дөрөв дэх өдөр “Оюутолгой ХХК-н ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн” Шангри ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ үзэсгэлэн хоёр өдөр гарна.

Худгийн ус  хүний буян хэмжээтэй гэдэгчлэн хэзээ нэгэн цагт баялаг нь дуусаж, нөөц нь шавхагдах үед бид өөрийн гэсэн үлдэх юмтай хоцрох хэрэгтэйг   уул уурхайг даган хөгжсөн бас дараа нь эзгүйрч орхигдсон олон  хот суурины түүх гэрчилнэ. Хаагдсан хот сууриныг бий болгохгүй харин ч  хөгжлөөс  бас дахин хөгжлийг  бий болгох үндэс суурь нь уул уурхайн компанийн ханган нийлүүлэлт, худалдан авалтын үйл ажиллагаа юм. Оюутолгойн ханган нийлүүлэлт хийх хүсэлтээ 1600 гаруй компани илэрхийлээд байгаа гэнэ. Энэ онд  722 компанитай  хамтран ажилласнаас энэхүү үзэсгэлэнд 100 компани оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Оюутолгой компанийн хийсэн худалдан авалтын 10 төгрөг тутмын 7 нь Монголдоо үлддэг гэж тэд онцолж байлаа. Уул уурхайн компанийн машин механизмын хөдөлгүүрийн агаар шүүгчийг Монголдоо үйлдвэрлэж байгаа Альфа Филтр компани 2015 оноос энэ компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Онцлууштай нэгэн газар нь  Ханбогд вейст менежмент компани байлаа. Олон улсын жишигт нийцсэн хог хаягдлын менежментийг сайжруулан жишиг компани болно гэсэн зорилго тавин ажилладаг энэ компани Оюутолгойн хог хаягдлыг ангилан ялгаж хамтран ажилладаг 12 компани тус бүрд хэрэгтэй бүтээгдэхүүнийг  нь ханган нийлүүлдэг аж. Оюутолгой компанийн гал тогооноос гарсан хог хаягдал нь ургамал модыг бордох компаст бордоо болон хувирсан бол хүнсний тосны хог хаягдал нь  гарын болон ахуй хэрэглээний саван болон хувирчээ.  Канаан Ланд ХХК ийнхүү боловсруулан саван болгодог байна. Энэ компани  нийгмийн эмзэг бүлэгт хамаардаг гучаад хүнийг ажиллуулан ийнхүү бүтээлч үйлдвэрлэл явуулж байна. Мөн  Мон пити ойл ХХК хаягдал тосноос дизель түлш , мазут гарган авчээ.  Хуванцар савны хог хаягдлыг Элемент медикал компанид нийлүүлж уг компани  хуванцарыг дахин боловсруулж аюултай хог хаягдлын хуванцар сав хийх, түүхий эд боловсруулах, мөн аюултай хог хаягдлын устгал, тээвэрлэлтийг  хийдэг бол Үлэмж хүдэр компани акумляторыг дахин боловсруулж тугалга гаргажээ. Цэцүүх трейд компани Оюутолгойгоос гарч байгаа аюултай хуванцар савны хог хаягдлыг саармагжуулан дахин боловсруулалт хийж  хуванцар савны түүхий эд бэлтгэдэг байна.

“ Хог хаягдлыг ангилан ялгая” гэж тэртээх 2000 оноос эхлэн уриалж  гэр хороолол болон орон сууцны нэгээхэн хэсэгт  дөрвөн өнгөөр хог ялгах пункер барьж , хогны уут  нийтэд тараагаад ч  өнөөдөр  хүртэл амьдралдаа хэвшүүлсэн нь үгүй.  Гэтэл  Оюутолгой компани  хогны ангилан ялгалтыг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд  хогноос мөнгө гаргах ухааныг ханган нийлүүлэгчидтэйгээ хамтраад бүтээж байгаа нь сайшаалтай. 

Мөн Ора металл ХХК  гэхэд 2004 онд анх удаа Монголдоо  ган бөмбөлөг үйлдвэрлэн   Оюутолгойн хэрэгцээнд нийлүүлж эхэлжээ. Орон нутгийн Уужим Од компани Оюутолгойн ажилчдын сууцыг барьж ханган нийлүүлэлтийн ажлаа эхэлж байсан бол  өнөөдөр  барилга угсралт, тээвэр логистик,үйлчилгээ гээд өргөн хүрээнд хамтран ажиллаж эхэлжээ. Уул уурхайг дагасан ханган нийлүүлэгчид өнөөдөр өсөж өндийн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөтгөж өөрийн гэсэн зам мөрөө ийнхүү гаргаж явна.

                                                                Ж.Мөнх

  

 

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ