Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг зарлана

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг есдүгээр сарын 02-нд хуралджээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн төлөвлөгөөт ажлын явц, технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар инженерчлэлийн ажил дуусаж, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэхийг Ажлын хэсгийн ахлагч болон холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

                                                                                       Ж.Мөнхцэцэг