Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Төрөөр “овоглосон” аж ахуйн нэгжүүд 80 орчим тэрбум төгрөг хэмнэжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу  дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөх зэрэг 159 ажлын байрыг чөлөөлж,, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлан 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгчээ. Мөн төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих, төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулснаар нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. Он дуустал нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэх боломжтой байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн  тэргүүн дэд, дэд, орлогч 104 даргыг чөлөөлж 4.4 тэрбум, зохион байгуулалтын бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5,6 тэрбум хэмнэсэн гэнэ. Сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа холбооны зардал болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 26.2 тэрбум, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43,1 тэрбум төгрөг тус тус хэмнэжээ.

                                                                                            Ж.Мөнхцэцэг