Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

"Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Г.Ёндонг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  Төрийн нарийн бичгийн даргаар Х.Бадамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар сэлгэн томилжээ.

Мөн  Зам тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар,  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хариуцуулахаар, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөлөхөөр мөн томилсон байна.

                                                                              Ж.Мөнхцэцэг

 

 

Сэтгэгдэл (1)

  • ажлаа хийж чадаагүй гаруудыг халаал явуулдаггүй юмуу. чадахгүй байхад нь хий гээл....ямар өр төлж байгаа сэлгээ вээ (202.131.227.181)
    төрийн ажил горьдогч
    2022 оны 09 сарын 02 | Хариулах