Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Ж.Эрдэнэбилэг: Бид БНХАУ-ын “Сани” брэндийн 60 тн, 80тн -ын даацтай гурван тэнхлэгт дамп тракуудыг Монголын уул уурхайн компаниудад зориулан нийлүүлж эхэлсэн

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн “Алтан ивээн тэтгэгч” байгууллагаар оролцож байгаа “Гранд Майнинг Экюпмент” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэбилэг-тэй ярилцлаа.

“Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сард зохион байгуулагдах гэж байна. Танай байгууллагын хувьд тус үзэсгэлэнд хэзээнээс оролцож байгаа вэ. Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна?

Юуны өмнө та бүхэнд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргээд удахгүй болох үзэсгэлэн дээрээ уулзацгаая гэж хэлье. Манай байгууллага энэ үзэсгэлэнд эхнээс нь үзэгч дэмжигчээр оролцож байсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн ивээн тэтгэгчээр оролцож байна.

“Мongolia Mining” үзэсгэлэн анх техник борлуулалт болон танилцуулга хэлбэртэй байсан хэдий ч хамрах хүрээ нь өргөжиж, Монголын уул уурхайн салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том үзэсгэлэн болж чаджээ. Энэ үзэсгэлэнг 11 жилийн турш зохион байгуулсан “Майнэкс Монголиа” ХХК-ийн хамт олон болон захирал Т.Баттулгад талархал илэрхийлье.

Уул уурхайн салбарынхан “Монголиа Майнинг” үзэсгэлэнгээс шинэ дэвшилтэт технологи, өөрсдийн одоо байгаа бодит орчноо харж мэдэрдэг, өрсөлдөгч болон хамтран ажиллагчид хаана байгааг анзаардаг, салбарын цаашдын чиг хандлага хаашаа явж байгаа, бүтээмж үр ашиг өсөлтөө хэрхэн сайжруулах, уналт эрсдэл хаанаас ирэх төлөвтэй, инноваци технологи, ноу хау, чанарын шаардлага, санхүүгийн боломж, нөхцөл, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа хэрхэн сайжруулах боломж байгааг харьцуулан хардаг. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон  уул уурхайн салбарын цаг агаарыг бүхэлд нь том зургаар нь харах боломжийг олгодог том  тайз болсон арга хэмжээ гэж боддог.

Бага зардлаар их бүтээл хийж өндөр ашиг олох нь менежментийн үндсэн үүрэг байх ёстой

Арван нэг дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2022” үзэсгэлэнг ивээн тэтгэгчээр оролцох болсон учир шалтгаан чухам юу байв?

“Майнинг Монголиа” үзэсгэлэнгийн “Дэлхийн технологийг дэргэдээсээ” уриа бидний зорилготой яв цав нийлдэг учраас хүчирхэг хөршийнхөө тэргүүлэгч үйлдвэр болох  “Сани” брэндийг танилцуулахаар алтан спонсороор оролцож байна. Урд хөрш маань нүдэн дээр маш хурдан хугацаанд үсрэнгүй хөгжиж байна. Үүний гол тулгуур болсон үндсэн технологи тоног төхөөрөмж машин механизмыг эх орондоо оруулж ирэх нь бидний гол зорилт юм.

Монголчууд бид уул уурхайгаа зах зээлийн системд хөгжүүлээд 30-аад жил болж байна. Хэт өндөр үнэтэй, ашиглалтын зардал өндөртэй техник хэрэгсэл ашигладгаас болж уул уурхайн ашиг төдийлөн тод харагдахгүй байна гэж боддог. Аливаа техник өөрийнхөө зардлыг  богино хугацаанд нөхдөг ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр  байх нь маш чухал бөгөөд  энэ нь цаашид өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжих үндэс болно.  Мэдээж инженерүүд өндөр чанартай хамгийн үнэтэй супер механизм хэрэглэхийг хүснэ, харин түүний эсрэгээрээ санхүүчид бага зардлаар үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийг хүсдэг. Энэ харьцааг зөв  тааруулж бага зардлаар их бүтээл хийж өндөр ашиг олох нь менежментийн үндсэн үүрэг байх ёстой.

Бид дэлхийд чанараараа болон борлуулалтаараа тэргүүлж, олон улсад зөвшөөрөгдсөн  өмнөд хөршийн уул уурхайн тоног төхөөрөмжийн тэргүүлэгч үйлдвэр болох “Сани” брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирж салбартаа бүтээмж, үр ашиг авчрахаар ажиллаж байна.

Хүнд машин механизмын “Сани” үйлдвэр нь өнөөдөр дэлхийн дөрвөн улсын 10 аж үйлдвэрийн парк дээр 25 үйлдвэр байгуулж, 8000 бэлтгэн нийлүүлэгчийг хамруулж, 25 зориулалтын 120 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 150 улсад борлуулж байна. Өнгөрсөн 30 жилд “Сани” дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч үйлдвэр болж чаджээ.

"Сани”-гийн “үнэ хямд, ашиглалтын зардал бага, өндөр бүтээмжтэй” техник төхөөрөмжийг Монголын уул уурхайн салбартаа нэвтрүүлэхийг зорьж байна. Ингэж чадвал манай уул уурхайн бүтээгдэхүүний бүтээмж нэмэгдэж, зардал багасаж, бүтээгдэхүүний үнэ ч хямдарч, бидний өрсөлдөх чадвар улам сайжирна.

Mongolia Mining 2022 үзэсгэлэнгийн үеэр 80тонн даацтай гурван тэнхлэгт шинэчлэгдсэн өөрөө буулгагч машинууд болон чингэлэг ачигч зэрэг олон бүтээгдэхүүн танилцуулна

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

Өнгөрсөн жил бид САНИ-д үйлдвэрлэгдсэн   SKT90 загварын 60 тонн гурван тэнхлэгт (механик болон автомат) кроп бүхий  өөрөө буулгагч машинууд танилцуулж байсан бол энэ жил шинээр 80тонн даацтай гурван тэнхлэгт SKT110 загварын (механик болон автомат) бүхий шинэчлэгдсэн өөрөө буулгагч машинуудаа болон чингэлэг ачигч, гүүрний  гадсан суурийн болон тэсэлгээний өрөм, 1м3-14м3 шанага бүхий экскаватор зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд болон санхүүгийн шинэлэг өөр олон бүтээгдэхүүний хамт танилцуулж байна. “Сани” хэрэглэгчдэдээ бүтэн жил хүүгүй лизингээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгож байгаа

Байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгвөл?

Манай “Гранд Майнинг Экюпмент” ХХК нь 2018 оноос “Сани” группийн  албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Энэ хугацаанд бид “Сани” брэндийн 60 тн, 80тн -ын даацтай гурван тэнхлэгт дамп тракуудыг Монголын уул уурхайн компаниудад зориулан нийлүүлж эхэлсэн. Үзэсгэлэнгийн гадаа талбайн хэсэгт уг техникийг дэлгэн үзүүлсэн байгааг та үзэж сонирхож болно. Манай борлуулж буй машин техникүүд нь ижил төрлийн дампуудаас 3-5 жилийн дараа үйлдвэрлэлийн шугамд шилжсэн  бөгөөд ижил төрөл машинууд дээр ажиглагддаг бүхий л сул талыг сайжруулан засаж хийснээрээ техникийн шинэ шийдэл болсон юм.

“Сани” бол зөвхөн техник үйлдвэрлэж нийлүүлдэг төдий биш мөн санхүүгийн маш таатай, зардал багатай бүтээгдэхүүнийг худалдан авагчдадаа санал болгодгоороо онцлог байдаг. “Сани” хэрэглэгчдэдээ бүтэн жил хүүгүй лизингээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгож байгаа. БНХАУ-ын энэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд оруулж ирэх тал дээр бид одоо идэвхтэй ажиллаж анхны томоохон үр дүн ч гарч эхлээд байгааг хэлэхэд таатай байна.

"Сани"-гийн техник нь Монголын нөхцөлд яв цав тохирсон. Яагаад гэвэл үнэ болон ашиглалтын зардал харьцангуй хямд боловч бүтээмж, эдийн засгийн үр ашигтай байдлаараа манай урд хөршийн техникүүдийг тэргүүлэн дэлхийд өрсөлдөж байна. Зөвхөн тээвэр ложистик талаас нь л жишээ авч харахад ямар их давуу тал байгаа нь хүн бүрд ойлгомжтой.

Далайн тээврийн зардал огцом өсөж байгаа энэ үед “Сани”-гийн бүтээгдэхүүнийг машинаар, вагоноор, онгоцоор яаж л бол яаж татаж болох том давуу талтай. Бидний шинээр импортолж байгаа “Сани”-гийн 100 тн-ын дампууд гэхэд “Каминс” мотор, “Алисон” хурдны хайрцаг, “Рекстрон” гидро, “Данфосс” насос гээд л дэлхийн нэртэй брэндүүдтэй хамтарч хийсэн. Уул уурхай бол хүнд салбар. Гэхдээ хүнд ажлыг заавал хүндээр биш харин ухаалгаар хийх боломж үргэлж байдаг. “Сани”-гийн техникүүд, түүнийг дагасан борлуулалтын өмнөх ба дараах үйлчилгээнүүд бол танд их боломжийг олгоно гэдгийг хэлэхэд таатай байна.

Өнөө жилийн хувьд Mongolian Mining 2022 үзэсгэлэн урд урдынхаасаа илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна.  Тэр дундаа олон улсын байгууллага тус үзэсгэлэнд оролцох нь эрс нэмэгджээ. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

“Майнинг Монголиа” үзэсгэлэнгийн маань цар хүрээ жилээс жилд улам томорч гадаадын олон орон оролцож байгаад маш их баярлаж байгаа. Цаашид улам олон улс орон компаниудын  төлөөллүүд оролцдог болгохын төлөө хичээж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.