Дэлхийн уул уурхайн конгрессын ОУЗБХорооны хуралдаан Монголд анх удаа болно

2022-07-06

Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103 дугаар хуралдаан 2022 оны долдугаар сарын 12-нд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн уул уурхайн Конгресс нь уул уурхайн техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог НҮБ-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн байгууллага  юм.  1958 онд Польшийн профессор Б.Крупински санаачлан байгуулсан энэ байгууллагад 1967 оноос Монголын төлөөлөгчид Конгрессын хуралдаануудад оролцож ирсэн.

Энэ удаагийн ОУЗБХ-ны  хурлаар Монголын уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхэн мэдээллүүд болон манай орны ашигт малтмалын тухай илтгэлүүдийг сонсох юм.  Мөн ирэх 2023 оны зургадугаар сард  Австралийн Брисбэн хотод  зохион байгуулагдах Дэлхийн Уул уурхайн конгрессын 26 дугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ. Хурлыг ДУУК-ын дарга профессор Марек Цала удирдан явуулна. Энэ хурал нь Монголын уул уурхайн салбарыг олон улсад сурталчлах нэн чухал арга хэмжээ болно.

Хурлын бэлтгэл ажлыг хангахад ДУУК-ийн Монголын үндэсний зохион байгуулах хороо болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хамтран ажиллаж байна. Үндэсний зохион байгуулах хороонд Монголын талаас Конгрессын гишүүн доктор Х.Бадамсүрэн, доктор Б.Бат-Очир, доктор Д.Галсандорж,  Ж.Золжаргал, Д.Дамба, Б.Бүрэн нар ажиллаж байгаа бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Гадаад харилцааны хэлтсийн дарга Анун хариуцан ажиллаж байна.   

Хуралд Энэтхэг, Польш, Хятад, Чилийн төлөөлөгчид оролцохоор мэдэгдлээ ирүүлээд байгаа ба бусад орнуудын төлөөлөгчид цахимаар оролцоно. Хурлын төлөөлөгчдийг наадмын нээлтийг үзүүлэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл (1)

  • Ариунтуяа (66.181.161.82)
    Хурал болох тухай болон хэрхэн оролцох боломжийн тухай тодорхой мэдээлэл ил тод болсон болов уу? Уншигчдад хурал болох тухай гэхээс илүү хэзээ хаана болох, яаж оролцох тухай мэдээлэл бас чухал байгаа байх гэж бодож байна.
    2022 оны 07 сарын 07 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ