Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.1 сая тоннд хүрэв


Улсын хэмжээнд зургадугаар сарын 24-30-нд авто замаар 5,138 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 8,064.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Харин өнгөрсөн долоо хоногт 619.3 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 209 чингэлэг буюу оны эхнээс 747.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 22%-ийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 30, төмөр замаар 581 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,749.9 мянган тонныг экспортлов.

Төв банк оны эхнээс зургадугаар сарын 30-ны байдлаар 7,913.6 кг алт худалдан авчээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ