Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ордын үнэлгээгээр тодорхойлох уу, оруулсан хөрөнгө оруулалтаар хэмжих үү?

Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл “Уул уурхайн салбарын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Уул уурхайн Эрдэс баялгийн  холбоо, Монголын Эрдэс баялгийн эдийн засаг менежментийн холбоо, Уул уурхайн Хүрээлэн, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Жоншны холбоо, Зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг байгууллагын тавь гаруй төлөөлөл оролцон “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор  санал бодлоо солилцсон юм. “Монгол улсын Үндсэн хууль”-д  “... Газрын баялгийн үр өгөөжийг тэгш хүртээнэ” гэсэн  заалт бий.  Гэтэл үр өгөөж гэдгийг илүү нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Бүтээгдэхүүн нийлүүлэхийг, эсвэл түүнээс олсон орлогыг хэлээд байна уу гэдгээ тодорхойлох шаардлагатай. Мөн стратегийн орд  дээр гэхэд ордны үнэ цэнээр  биш оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжөөр  хэмжигдэнэ гэсэн заалт бий. Тэгэхээр 100 сая ам долларын үнэлгээтэй ордод 100 долларын  хөрөнгө оруулалт хийчхээд түүгээр  үнэлэх үү? Уул уурхайтай холбоотой  багц хуулиудад ч  энэ мэт зайлшгүй нягталж засах, тодруулах шаардлагатай олон хуулийн заалт  байгаа ”-г  хэлэлцүүлгийн үеэр сануулсан юм. Мөн олон улсын туршлагаас харахад уул уурхайн хуулиуд бусад хуулиудтайгаа харилцан уялдаатай урт хугацааны бодлоготойгоо уялдан гардаг байхад манайд хууль эрх зүйн тогтворгүй байдал олон сөрөг үр дагавар авчирч байгааг салбарын мэргэжилтнүүд шүүмжиллээ.

 

Ж. Мөнх