"Цагаанхадад хуримтлагдсан нүүрсийг тусгай гарцаар экспортлох боломжтой"

2022-04-14


 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.04.13) х
илийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.

Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.

Экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон.  Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалсан Ажлын хэсэг маргаашнаас хилийн дөрвөн боомтод ажиллах юм байна.

“Санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 130 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ дөрөвдүгээр сард багтаан 150 сая ам.доллар нийлүүлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг ярьжээ.

Мөн “Өнөөдрийн байдлаар Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсэд 4.6 сая тонн нүүрс байна. Тусдаа гарц нээж, нэг сарын дотор экспортлох боломжтой” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ