Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Бүтээн байгуулалт 2022” экспод оролцож буй салбар бүрийн компаниудын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нээнэ

Бүтээн байгуулалт 2022”  Барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК” ажиллаж байна.   “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ 2022 оны дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена” мөсөн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний алтан ивээн тэтгэгч “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК” компанийн Автосэлбэг болон Засвар үйлчилгээний хэлтсийн ерөнхий менежер Коичи ОКАМОТО-той ярилцлаа.

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК нь 2017 онд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Үндсэн үйл ажиллагааныхаа талаар ярихгүй юу? 
Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК нь Тоёота автомашиныг албан ёсны эрхтэйгээр Япон улсаас  Монгол улсад импортлон албан ёсны дилерүүд болох Таван Богд ХХК, Мөнххада ХХК, Топ Моторс ХХК-иар дамжуулан борлуулж байна. Автомашин борлуулахаас гадна  албан ёсны баталгаат сэлбэгийг нийлүүлэн, дилерүүдийн инженер техникийн ажилчдад олон улсын стандартын засвар үйлчилгээний чадвар олгох мэргэжлийн сургалтыг байнга явуулдаг.

ТОЁОТА брэндийн чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсын хэрэглэгчдэд хүргэдэг гэдгээр нь хүмүүс сайн мэддэг байх. Ер нь энэ хүртэлх хугацаанд хэрхэн үйл ажиллагаагаа тэлж, өргөжүүлж ирсэн бэ? 
Дээр дурьдсанчлан бид зөвхөн автомашин борлуулахаас гадна баталгаат сэлбэг борлуулж, албан ёсны завсар үйлчилгээг үзүүлдэг. Зөвхөн Монгол дахь албан ёсны дилерүүдээс авсан машинд бус Тоёота брэндийн бүх автомашинд засвар үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. Мөн Монгол дахь албан ёсны дилерүүдээс худалдан авсан автомашинаа дилерээр зуучлуулан зарж борлуулах TOYOTA-Q үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Компанийн зүгээс “Build Mongolia 2022” үзэсгэлэнд хэрхэн оролцох вэ. ТОЁОТА брэндийн хэрэглэгчид болон сонирхогчид үзэсгэлэнг тэсэн ядан хүлээж байгаа байх?
Энэхүү үзэсгэлэнд бид баталгаат сэлбэг болон албан ёсны засвар үйлчилгээг танилцуулах, тэдгээрийг зөвхөн албан ёсны дилер болох 3 компани хэрэглэгчдэд хүргэдэг гэдгийг таниулах гол зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр Тоёота брэндийн талбайгаар зочилсноор баталгаат сэлбэг болон дуураймал сэлбэгийн хэрэглээний ялгааг илүү мэдэж чадна гэж бодож байна. Мөн бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах бүрэн боломжтой.

Бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэнгийн цар хүрээ, ач холбогдлыг хэрхэн харж байна?
Тус үзэсгэлэнд оролцож буй зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарынхан аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч үздэг тул Тоёота брэндээс санал болгож буй баталгаат сэлбэг, засварын үйлчилгээний чанарыг таниулах чухал ач холбогдолтой гэж харж байна. Мөн бусад нэмэлт TRADE-IN  болон TOYOYA-Q үйлчилгээг олон нийтэд таниулна гэж харж байна.

Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбаруудыг нэгтгэсэн үзэсгэлэн нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллага явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэнд оролцсоноор үүсэх давуу тал, боломжуудын талаар ярихгуй юу?
Энэхүү экспод олон салбарын компаниуд оролцож байна. Энэ нь салбар бүрийн компаниудын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нээнэ гэж найдаж байна. Нэмж дурдахад, бид компани бүрт байдаг асуудлыг (сул тал) шийдвэрлэх өндөр технологийн чадавхи, механизмтай (давуу тал) аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах замаар шийдвэрлэх боломжтой гэж харж байна.  Байгууллага аж ахуй нэгжийн ажилтан нэг бүртэй (хэрэглэгч) таниулсанаар ирээдүйн үйлчлүүлэгчийг бэлдэнэ.