Г.Занданшатар: Хийн хоолойн төслийн ТЭЗҮ дууссан тул дараагийн ажлыг шуурхайлах нь чухал

2022-01-21


 
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.01.20) Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Улсын Их Хурлын даргыг 2021 оны намрын ээлжит чуулган завсарламагц цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага намрын чуулганаараа олон чухал шийдвэр гаргасныг анхааралтай ажигласан гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ирэх гуравдугаар сарын 15-ны өдөр эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой гэв. Мөн 2021 онд ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өндөр ач холбогдол өгснийг тэмдэглэлээ. Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад хийсэн төрийн айлчлал стратегийн ач холбогдолтой болсон. Үүнийг монголын ард түмэн хожим нь өндрөөр үнэлэх болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд Монгол Улсын Их Хурлын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлов. Түүнчлэн, ОХУ-ын парламентын дээд, доод танхимын дарга хатагтай В.И.Матвиенко, ноён В.В.Володин нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийн төслийн талаарх Улсын Их Хурлын даргын байр суурийг уламжлахыг хүссэн гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр амжилттай тэмдэглэн өнгөрүүлж, улиран одож буй 2021 оноо олон томоохон айлчлал, арга хэмжээгээр дүүрэн үдлээ гэж дүгнэж байна. Үүнд ноён Элчин сайдын үүрэг, оролцоо чухал байсныг уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх талаар томоохон ахиц, дэвшил гарсан гэж Монголын ард түмэн, Монгол Улсын Их Хурал өндрөөр үнэлж байгаа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч В.В.Путинтэй олон чухал асуудлаар санал солилцож, хамтарсан тунхаглал гаргасан нь уг айлчлал үр дүнтэй болсны нотолгоо юм. Айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс энэ жил бидэнд хийх багагүй ажил байгаа гэж харж байна.

Нэгдүгээрт, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах явдал юм. Монгол Улсын Их Хурал парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд уг хамтын ажиллагааны комиссын хувь нэмэр чухал гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааны механизм нь хоёр улсын цаашдын парламент хоорондын харилцааны үндсэн талбар болох бөгөөд хамтын ажиллагааны бат бэх суурь нь болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёрдугаарт, бид бүхний хамгийн их анхаарах ёстой салбар бол хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Өнгөрсөн жилийн хувьд худалдааны хэмжээ 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Манай экспорт бага зэрэг нэмэгдсэн статистик үзүүлэлт байгаа хэдий ч худалдааны алдагдал их хэвээр байна. 1990 онд хоёр улс хоорондын худалдааны хэмжээ 600 орчим сая ам.долларын 500 сая нь Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт байсан. Монгол Улсын экспорт 80 орчим хувь байсан бол өнөөдөр нэг хувь ч хүрэхгүй байна. Иймд худалдааны нөхцөлийг сайжруулах, шинэ бололцоог эрэлхийлэх, уламжлалт худалдааны сайн нөхцөлийг бүрдүүлэх нь иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны салшгүй чухал хэсэг гэж бодож байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллага энэ чиглэлд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав.

Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 0 мин
    ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.
  • 2022-05-20
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • 2022-05-19
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 2022-05-19
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.