Казахстан уран, газрын тос зэрэг ашигт малтмалд шинээр татвар ногдуулна

2022-01-13

Уран, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалд нэмэлт татвар ногдуулах, мөн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн ашгийн тодорхой хэсгийг авч байх саналыг Казахстаны Эдийн засгийн хөгжлийн сайд Алибек Куантыров Засгийн газрын хуралдаандаа өчигдөр /2022.01.12/ танилцуулсныг "Курсив" сонин мэдээллээ.

Өмнөх өдөр нь тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төсвийн орлогын шинэ эх үүсвэр олохыг Засгийн газарт даалгасан юм. Улсын орлогын дийлэнх хувийг ашигт малтмалын борлуулалтаас бүрдүүлдэг учраас ийм санаачлага гарах нь тодорхой байсан гэж ажиглагчид онцолж байна.

"Курсив" сонины мэдээлснээр Эдийн засгийн хөгжлийн сайд Куантыров шинэ татвар, түүнчлэн ашгийн хураамжийн хэмжээ ямар байхыг тодорхой хэлээгүй байна. Гэхдээ татварыг олон улсын бодит үнэ ханштай уялдуулах ёстой гэж тэрбээр онцолжээ. Үүний зэрэгцээ, Засгийн газар бүс нутаг болон төв хоорондын хөрөнгийн эсрэг урсгалыг багасгах, өөрөөр хэлбэл, татварын орлогын тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлэхийг хүсч байгааг сайд хэлжээ. Эдгээр саналыг төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудаас боловсруулж байгаа төсвийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төсөлд тусгах юм.

2022 оны эхний өдрүүдэд Казахстанд болсон үймээнээс шалтгаалан ураны дэлхийн зах зээлийн үнэ 8%-иар өссөн билээ.

Р.Ренчин

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ