Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк 21 тонн үнэт метал худалдан авчээ

Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт метал худалдан аваад байна. 2021 оны арванхоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт метал худалдан авчээ. 

Монголбанкны 1 гр алт худалдан авах дундаж ханш 2021 оны арванхоёрдугаар сард 163,695.60 төгрөг байжээ. 

2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металын хэмжээ (кг)

2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металын хэмжээ (тонн)

2021 оны 12 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төг/гр)

Эх сурвалж: Монголбанк