Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Build Mongolia 2022” ирэх 4-р сард зохиогдоно

-Монголын "Bauma" буюу дэд бүтцийн салбарын хамгийн том үзэсгэлэн “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сард зохиогдоно-

“Build Mongolia 2022” олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Гадаад болон дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулна. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигдах юм.  Түүнчлэн бүтээн байгуулалтын гол салбарууд болох зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилгын салбарынхан оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц юм.

Монголын барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын техник технологийн хамгийн том үзэсгэлэн болох “Build Mongolia” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ОХУ-ын хүнд машин механизмын тэргүүлэгч “Камаз”, “Урал” брэндийн Монгол дахь түнш "Батсээр" ХХК ажиллаж байна. Одоогийн байдлаар үзэсгэлэнгийн талбай дүүргэлт 70%-тай явагдаж байна.

Бүтээн байгуулалт буюу “Build Mongolia”-2022 үзэсгэлэнд оролцох бол www.buildmongolia.com цахим хуудсаар бүртгэл явагдаж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010