Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө давж биелэв  

Манай улс 2021 оны төсвийн тодотголоор 28.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт татарч оны эхний 11 сарын байдлаар 15.6 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь 54.4%-ийн биелэлттэй байна.

Харин 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мянган тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4%-ийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ. Он гарсаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.5 их наяд төгрөгөөр өсч 2.34 их наяд төгрөгт хүрээд байгаа нь (170 орчим хувийн) огцом өсөлтөд тооцогдож байна. 2020 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1216.5 ам.доллар/тонноор илэрхийлэгдсэн бол энэ онд 2256 ам.доллар/тонн болж нэмэгджээ. 

Төмрийн хүдрийн баяжмалын тухайд оны эхний 11 сарын байдлаар 88.7%-ийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл Монголбанк дээрх хугацаанд 20 тонн алт худалдан авснаар төлөвлөгөө 100% биелжээ.

2021 оны төсвийн тодотголоор 5.47 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөсөн бол гүйцэтгэл 79.5%-ийн биелэлттэй байна. Цайрын хүдрийн баяжмалын хувьд 94.5%, хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт 89%-ийн гүйцэтгэлтэй байна.

Эх сурвалж: УУХҮЯ

 

Сэтгэгдэл (1)