Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-д тодотгол хийнэ

2021-12-17

-Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэл, технологийн парк (2020-2023 он)-

Паркийн дэд бүтэц, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр (ЗББҮ), катодын зэсийн үйлдвэр (КЗҮ)

Үйлдвэрлэл технологийн парк (ҮТП) нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй зэс хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл юм.

 

2020-2021 онд хийсэн ажлууд

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 1217.4 га газарт үйлдвэр, технологийн парк байгуулахаар тогтов.

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, паркийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар тогтон дэд бүтцийн ажлыг эхлүүлэв.

Төслийн нарийвчилсан ТЭЗҮ, БОННҮ, техник, технологийн түвшний үнэлгээ зэрэг судалгааны ажлууд бүрэн хийгдэж дууссан.

Үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн хүрээнд төмөр зам, авто зам, цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууламжуудыг барих ба зураг төсөл боловсруулах, цахилгаан хангамжийн ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байна.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын China ENFI Engineering тэргүүтэй консерциум 2019 онд боловсруулсан бөгөөд тус ТЭЗҮ-ийг 2020 онд шинэчлэн боловсруулж, элементийн хүхрийн технологийн үйлдвэрлэлийн туршилтын ажлын үр дүнгээр ТЭЗҮ-д тодотгол хийхээр ажиллаж байна.

Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Уул уурхай-металлургихимийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг хийхэд холбогдох төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны тавдугаар сарын 11-ний өдрийн А/99 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

 

Хүчин чадал

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр:

Баяжмал 560.0 мян.тн

Катодын зэс 124.1 мян.тн

Мөнгө 38 тн

Элементийн хүхэр  181 мян.тн

 

Төслийн явц

- ҮТП: Дэд бүтцийн зураг төслийн ажил хийгдэж байна.

- ЗББҮ: 2019 онд ТЭЗҮ боловсруулж, одоо ТЭЗҮ-ийн тодотгол хийж байна.

- КЗҮ: 2016 онд ТЭЗҮ боловсруулж, ЭБМЗ-өөр хэлэлцүүлсэн. Одоо ТЭЗҮ- ийн тодотгол хийгдэж байна.

 

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

Эхний 20 жилийн хугацаанд дээрх төслүүдээр 46 их наяд төгрөгийн орлого олж 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллана.

Улсын төсөвт эдгээр төсөл НӨАТ болон ААНОАТ-аар 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ.

ДНБ-ийг 360 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Шинээр 1070 ажлын байр бий болно.

Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулж аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлнэ.

Эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Катодын зэсийн дотоодын үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдэж дагалдах жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл (1)

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 35 мин
    ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.
  • 2022-05-20
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • 2022-05-19
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 2022-05-19
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.