Нүүрсний экспорт гуравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ

2021-12-07

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрч 27.9%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дунд экспорт 8.83 тэрбум ам.доллар, импорт 6.2 тэрбум ам.долларыг эзэллээ. Тодруулбал экспортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.8%,  импорт 26.6%-иар тус тус өссөн дүнтэй гарсан байна.  

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, улсын нийт экспортын 86 орчим хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, нефтийн худалдаа бүрдүүлж байна.

Эрдсийн экспортод зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байгаа ч орлого 2.8 тэрбум ам.долларт хүрч 85.5%-иар дээшилжээ. Тунгаасан зэсийн экспортын орлого 83.3 сая ам.доллартай тэнцэж 141.3%-иар нэмэгдсэнээр хамгийн өсөлттэй түүхий эдээр нэрлэгдэж байна.

Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.

Эх сурвалж: ГЕГ

Экспортын орлогын дүнгээр гуравдугаарт төмрийн хүдэр бичигдэж байна. Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд жингийн үзүүлэлтээр 6.9%-иар буурсан ч орлогын дүн  62.3%-иар өсч 951 сая ам.долларт хүрлээ.

Алтны тухайд манай улс оны эхний 11 сард 15.9 тонн үнэт металыг 925 сая орчим ам.доллараар экспортолжээ. Сарын дүнгээр авч үзвэл зөвхөн өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд манай улс 5.1 тонн орчим алтыг 300 сая орчим ам.доллараар худалдаалжээ. Гэсэн ч алтны экспорт энэ онд өнгөрсөн оныхоос 40 гаруй хувиар бууралттай байна.

Бусад эрдсийн тухайд, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, хар тугалгын худалдааны үзүүлэлт орлогын дүнгээр бүгд өсөлттэй гарлаа.

Эх сурвалж: ГЕГ

 

Б. Төгс

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 21 цаг 3 мин
    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 80 насны ойд зориулсан “Шинжлэх ухаан, сургалт, судалгаа, замнал” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.1.21/ боллоо. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлсэн олон эрдэмтэд цуглаж, олон сонирхолтой илтгэл тавьсан юм.
  • 21 цаг 46 мин
    2021 онд Оюутолгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажилласан байна. Үүний зэрэгцээ компани цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюутолгой” компанийн 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийг давсан бол 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн.
  • 23 цаг 35 мин
    ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ Европт сүүлийн долоон жилд анх удаа нэг баррель нь 90 ам.доллар давж өсчээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ. ОХУ-ын жилийн төсөвт энэ төрлийн газрын тосны үнийг баррель нь 44.2 ам.доллар байхаар тооцсон учраас үнийн нэмэгдэл төсөвт эергээр нөлөөлнө гэж тус улсын эдийн засагчид үзэж байна.
  • 23 цаг 40 мин
    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав. Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов.
  • Өчигдөр 11 цаг 55 мин
    Сербийн Засгийн газар “Рио Тинто” компанийн тус улсад хэрэгжүүлж буй Jadar литийн төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийг (2022.01.20) цуцаллаа. Тодруулбал уг төслийг ашиглахтай холбоотой бүх шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Засгийн газрын хуралдааны дараа танилцуулжээ.  Ингэснээр уг төслийн хувьд бүх зүйл дуусгавар болж буйг тус улсын Ерөнхий сайд, хатагтай Ана Брнабич тодотгожээ.