Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банк он гарсаар 18.16 тонн үнэт метал худалдан авав

Монголбанк 2021 оны аравдугаар сард 3.2  тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт метал тус тус худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны аравдугаар сард 162,456.30 төгрөг байв.

 

Эх сурвалж: Монголбанк