Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар оруулна

2021-10-26 16:09

“Баруун бүсийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал-III” уулзалт өнөөдөр /2021.10.26/ цахим хэлбэрээр эхэллээ. Уулзалтын зорилго нь олборлох үйлдвэрийн ил тод байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх, тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд оршиж буй юм.

Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга гэдэг нь байгалийн баялгаас олж байгаа орлогыг олон нийтэд ил тод болгох, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Уг санаачилгыг олон улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 55 улс нэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд шаардлагыг хангасан 9 орны тоонд багтдаг ажээ.

Ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрөл олгоно

Уулзалтын үеэр холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт, лиценз олголт ба орон нутгийн оролцоо болон ил тод байдлын талаар илтгэл хэлэлцүүлэг болсон юм. Тухайлбал, "Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт, орон нутгийн оролцоо, хяналт" сэдвээр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Т.Зууннаст илтгэл тавилаа. Тэрбээр:

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 онд батлагдсанаас хойш 80 гаруй хувьд нь буюу нийт 300 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь гурван хэсэг, 21 бүлэг, 104 зүйлтэй байна. Хуулийн төсөлд тусгаснаар ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгохоос гадна нэмэлтээр ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Одоо мөрдөгдөж буй хуульд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч хуулийн итгээд байна гэсэн шаардлага тавигддаг. Шинэчилсэн төслөөр хайгуулын тусгай зөвшөөрөлд эдгээр шаардлага дээр мэргэжлийн хүний нөөцтэй байх шаардлага нэмэгдэж байгаа. Харин ашиглалт баяжуулалтын тусгай зөвшөөрөлд дээрх гурван шаардлага дээр хаалтын санхүүгийн баталгааны гэрчилгээтэй байх шаардлага нэмэгдэж байгаа. Шинэчилсэн хуулийн төсөлд тусгаснаар зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, улсын хилийн зурвас, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хайх, ашиглах, баяжуулах зөвшөөрөл олгохыг хязгаарласан байна.

 Эрдэс баялгийн салбар ДНБ-ий 20-30%-ийг хангадаг

"Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг орон нутагт хангах нь, хууль эрх зүйн суурь" сэдвээр УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн шинжээч С.Цэцэг-Өлзий илтгэл тавьсан юм. Тэрбээр:

-Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30%-ийг дангаараа хангадаг. Энэ салбарыг хариуцлагатай, ил тод байлгах, хяналт дүн шинжилгээ тавих шаардлага тулгамдаад байгаа. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар оруулахаар төлөвлөсөн. Уг хуулийн төсөл нь 5 бүлэг 30 зүйлтэй. Хуулийн төслийн дагуу төр, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн Үндэсний зөвлөлтэй байх бөгөөд орон нутагт салбар зөвлөл байгуулагдаж ил тод байдлын тайлан гаргаж, хяналт тавьж ажиллана.  

Олборлох үйлдвэрийн ил тод байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх уг уулзалт маргааш /2021.10.27/ үргэлжлэх юм.

 

Р. Дулам

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 18 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 14 цаг 52 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.