Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн ханш 10 мянган долларын босгыг давлаа

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10200 ам.долларт хүрч өссөн байна (2021.10.14). Харин Лондоны металын бирж дээр 3.6%-иар өсч 9994 ам.доллар/тоннд хүрсэн бөгөөд шууд худалдааны хаалтын ханш 9971 ам.доллар/тонн-д тогтжээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын дундаас хойших хамгийн өндөр дүн боллоо. Зэсийн ханш тус биржид тавдугаар сарын эхний хагаст 10700 ам.доллар/тонн-ын түвшнийг давсан нь үнийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.

Ийнхүү зэсийн ханш өсч буй нь эрчим хүчний үнийн өсөлтөөс улбаатай гэж шинжээчид тайлбарлаж байна. Эрчим хүчний үнэ өссөнөөр метал хайлуулах үйлдвэрүүдийн зардал үлэмж өсч, улмаар нийлүүлэлт саатах эрсдэл үүсээд буй юм. Хэдийгээр Хятадын эдийн засгийн өсөлтийн бууралтаас үүдэлтэй зэсийн ханш доошилно гэж зарим судалгааны байгууллага тооцоолж байгаа ч зах зээлд ханш нэмэгдсээр байгаа юм. Нөгөөтэйгүүр, Лондоны металын биржийн зэсийн агуулах дахь нөөц буурч эхэлсэн бөгөөд өчигдөр 187.05 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сараас хойших хамгийн бага дүн боллоо.

 

Б. Төгс