Нүүрс тээврийн шударга бус тогтолцоог эсэргүүцэж жолооч нар жагсаж эхэллээ

2021-10-13 14:50

Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт үүссэн нөхцөл байдал, Зам тээрийн хөгжлийн сайд  Л. Халтарын А/158 тоот тушаалыг эсэргүүцэж жолооч нар жагсаж эхэллээ.

Нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт боомтын Цагаан хад бүсэд нүүрс тээврийн жолооч нар өнөөдрөөс зам хааж бөмбөлөг тээврийн тогтолцоонд буй шударга бус асуудлуудыг залруулахыг шаардаж эхэлжээ. 40 хүртэлх тооны жолоочийг нэг баг болгон нүүрс тээвэрт явуулах арга хэмжээ буюу бөмбөлөг тээврийн систем нь жолооч нарын тээвэрлэлт хийх хуваарьт тэгш бус нөхцөл үүсгэж буй ажээ.  Ингэснээр тээвэрчид тодорхойгүй олон хоногоор сул зогсолт хийж, ажил, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж буй ажээ. Түүнчлэн жолооч нарын шинжилгээний хариу нөгөө талд эерэг, дотоодын шинжилгээгээр сөрөг гарч буй нь эргэлзээ төрүүлж байна. Иймд тээвэрчдийн зүгээс бөмбөлгийн тогтолцоог ил тод, шударга болгохыг шаардаж эхэллээ. Энэ долоо хоногт Сангийн сайд Б. Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болжээ.

Нөгөөтэйгүүр Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэхийг хориглохоор болсон нь жолооч нарт хүнд тусаж байгаа ажээ. Гэвч уг чиглэлд нүүрс тээвэрлэх нь байгаль орчинд ихээхэн хохиролтой байгаагийн сацуу Чойр өртөөн дээр 400 мянган тонн нүүрсний нөөцийн овоолго үүсч нэмж нөөц хадгалах талбайгүй болжээ. Иймд асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, цаашлаад хатуу хучилттай зам тавих хүртэл энэ чиглэлд тээвэрлэлтийг зогсоох нь зүйтэй гэсэн байр суурийг салбарын сайд тайлбарлалаа. 

Харин тээвэрчдийн тухайд дээрх үүсээд буй асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр буюу хүнд даацын машинтайгаа талбайд жагсах хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Засгийн газрын хувьд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Хятадын талтай яриа хэлэлцээрээ эрчимжүүлж байгаа ч энэ явцад Монгол жолооч нарын ажлын байрны тогтвортой байдлыг хадгалахад онцгойлон анхаарах шаардлага тулгараад байна.

 

Б. Төгс

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (129.205.124.21)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Миний нэр бол доктор Максвелл бол Билл Ротын ЭМНЭЛГИЙН мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд донороор амьд бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органчууд бидэнтэй и -мэйлээр холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Аппын дугаар гэж юу вэ: +33751490980 Хүндэтгэсэн ЕРӨНХИЙН ЭХЛЭГЧИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 49 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.