Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

8 хоногийн АИ-92 шатахууны нөөц Орос, Хятадаас импортлоно

Аи-92 шатахууны бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43.44 мянган тонн шатахуун (автобензин 33.3 мянган тонн, дизелийн түлш 10.14 мянган тонн) шатахуун худалдан авах захиалга өгсөн.

Хятад улсаас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний үр дүнд Хятадын тал Монгол Улс руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг тус улсын 9 дүгээр сарын төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулж, шуурхай хамтран ажилласан ба эхний 2750 тонн АИ-92 шатахуун ачсан 50 вагон 2021.09.25-ны орой Хөх хотоос хөдөлж, 2021.09.26-ны өдөр Зам-Үүд боомтоор орж ирсэн ба өчигдөр оройноос  шилжүүлэн ачих ажил хийгдэж, 25 вагоныг шилжүүлэн ачиж дууссан.

Хоёр дахь ээлжийн АИ-92 шатахуун ачсан 50 вагон 2021.09.26-ны өдөр буюу өчигдөр орой Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр 11-12 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.

Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн ээлжийн 50 вагоны ачилт хийгдэж байгаа ба ачиж дуусмагц Эрээн боомт руу яаралтай хөдөлгөх талаар Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.

Есдүгээр сард багтаж 3 удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 шатахуун БНХАУ-аас импортоор орж ирэх юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн (2021.09.23) уулзалт, хэлэлцээрийн үеэр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 шатахуун эхний ээлж буюу 1210 тонн АИ-92 шатахуун ачсан 20 вагон өчигдөр буюу 2021.09.26-27 шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирсэн ба яг одоо шатахууны агуулахууд руу хуваарилж дууссан. Үлдсэн 300 орчим тонн АИ-92 шатахуун  ачсан 5 вагон үйлдвэрээс ачигдан замдаа явж байна. 

Энэ сарын 27-30-нд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 шатахуун орж ирэх ба энэ манай улсын АИ-92 шатахуун ердийн 8 хоногийн нөөц юм.

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл (1)