УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Хятадаас шатахууныг 5-6 хоногт яаралтай импортлох ажлыг зохион байгуулж байна 

2021-09-22 17:50

-    Аравдугаар сард Орос улс шатахууны нийлүүлэлтээ тодорхой хэмжээгээр хязгаарлах магадлалтай -

Засгийн газрын өнөөдрийн (2021.09.22) хуралдаанаар, Монгол Улсад шатахууны хомсдол үүсч болох нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг УУХҮЯ-аас танилцуулжээ. Энэ талаар мэдээлэл хийсэн УУХҮ-ийн сайд Г.ЁндонМонголын 5 аж ахуйн нэгжийн төлбөрөө хийгээд байгаа шатахууныг Хятад улсаас яаралтай татах ажлыг танилцууллаа. Тус ажлын хүрээнд УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ-аас Улаанбаатар дахь Элчин сайдын яамдтай уулзалт (2021.09.21) хийсэн. Өнөөдөр Бээжин хотноо Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нот бичгүүдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Худалдааны яам болон төмөр замын төв компанид хүргүүлэн, уулзалтын цагийн хуваарийг тогтсон байгаа. Мөн УУХҮЯ-наас Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөлөлтэй холбогдож, галт тэрэг тавигдсан тохиолдолд Монгол руу шатахуун ачихад бэлэн гэсэн баталгааг авлаа. Ердийн үед Хөх-хотоос Улаанбаатар чиглэлд галт тэрэгний тээвэр 10-14 хоног болдог. Тиймээс хоёр улсын зам тээвэр хариуцсан яамд, байгууллагууд тээврийн асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал Жинин өртөө, Эрээн боомтын гаалийн бүрдүүлэлт,  шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж зэрэг хугацаа алддаг асуудлуудыг хоёр улсын төрийн байгууллагуудын харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэн галт тэрэгний тээврийг 5-6 хоногт буюу шатахууны нийлүүлэлт хүрэлцээтэй хугацаанд амжиж импортлох хуваарийг ерөнхийлөн Засгийн газарт танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар, шатахууны хомсдол үүсэх нөхцөл байдалтай холбоотой хариуцлага тооцох үүргийг УУХҮЯ-нд өгч байна. Энэ асуудлыг яам дотроо нарийвчлан шийдэж, буруутай гэж үзэж буй албан тушаалтанд арга хэмжээ авах үүргийг Ерөнхий сайд даалгалаа” гэв.  

УУХҮЯ, дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Роснефть” компанитай хэлэлцээр хийхээр өчигдөр (2021.09.21) ОХУ руу томилолтоор явсан байна. Мөн Ангарскийн нефть-химийн үйлдвэрийн урсгал засвар ирэх аравдугаар сарын 1-нд дуусч, манай улсад шатахуун яаралтай нийлүүлж эхэлнэ гэж УУХҮЯ тооцоолж байгаа аж. Гэхдээ аравдугаар сард шатахууны нийлүүлэлтээ тодорхой хэмжээгээр хязгаарлах магадлалтайг ОХУ-аас мэдэгдсэн байна.

Монгол Улс нь шатахууны нийт хэрэглээний 95%-ийг ОХУ-аас импортолдог. Манай улс сард 38-40 мянган тонн АИ-92 буюу өргөн хэрэглээний шатахуун хэрэглэж байна. 2018 онд Монголын аж ахуйн нэгжүүд Оросын “Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу сард Оросын талаас АИ-92 шатахууныг хамгийн багадаа 28 мянган тонныг Монголын талд зайлшгүй нийлүүлэх үүрэгтэй аж. ОХУ-ын Ангарскийн нефть-химийн үйлдвэрийн засвар, мөн тус улсын дотоодын зах зээл дэх шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалттай холбоотой есдүгээр сард Монголд 28 мянган тонн бус 17 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлэх боломжтойгоо “Роснефть” компани өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр мэдэгджээ. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан манай улсын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын “China oil” компаниас шатахуун импортлох гэрээ байгуулсан байна.  Энэ хүрээнд 724 галт тэрэг буюу нийт 43.3 мянган тонн, үүний 33.3 мянган тонн АИ-92 шатахуун худалдаж авахаар гэрээгээ баталгаажуулан төлбөрөө хийсэн байжээ. Өөрөөр хэлбэл, Оросоос 17 мянган тонн АИ-92 шатахуун, дутууг Хятадаас импортлохоор манай улс төлөвлөсөн аж. Есдүгээр сарын эхний 16 хоногт “Роснефть” компаниас 7500 тонн АИ-92 шатахуун Монголын талд нийлүүлжээ. Гэвч аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо “Роснефть” компани даваа гаригт (2021.09.20) мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцээд Хятадаас 33.3 мянган тонн АИ-92 шатахуун тээвэрлэх галт тэргийг гаргах боломжгүйг тус улсын төмөр замын компани мэдэгджээ. ӨМӨЗО-ны Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс шатахууныг тээвэрлэх галт тэрэг байхгүй байна. Энэ бүх нөхцөл байдлын улмаас манай дотоодын компаниуд шатахууны худалдаандаа хязгаарлалт хийхэд хүрсэн. Дотоодын зах зээл дээр АИ-92 шатахууны худалдаанд хязгаарлалт хийснээр манай улсын 7-8 хоногийн хэрэгцээг хангах зохицуулалтыг импортлогч компаниуд хийж байгаа юм.

УУХҮ-ийн сайдын мэдээлснээр, оны эхний 8 сард манай улсын шатахууны хангамж хэвийн байжээ. Долдугаар сард 46.3 мянга, наймдугаар сард 46.6 мянган тонн АИ-92 шатахуун дотоодын зах зээлд худалдаалагдсан байна. Ердийн үеийнхээс илүү борлуулалт хийгдсэн аж. Одоо манай улс Хятадаас түлхүү шатахуун импортолж эхэлсэн  байна. Наймдугаар сард, тус улсаас 162 галт тэрэг шатахуун худалдан авчээ. Есдүгээр сард 43.3 мянган тонн шатахууны импортын гэрээг баталгаажуулсан байна. Удахгүй аравдугаар сарын нийлүүлэлтийн гэрээ яригдана. Түүнчлэн, манай улс нэг удаа Казахстанаас шатахуун импортолсон тохиолдол бий. Казахстан улсаас шатахуун импортлоход геополитикийн асуудал байдаг байна. Гэхдээ тус улсаас худалдан авах хувилбарыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн хэлэлцжээ. Цаашдаа шатахууны импортыг солонгоруулах хувилбаруудыг авч үзнэ гэдгийг УУХҮ-ийн сайд мэдээлэв.       

Э.Од
 

Сэтгэгдэл (2)

  • DR MAXWELL (197.211.58.68)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Миний нэр бол доктор Максвелл бол Билл Ротын ЭМНЭЛГИЙН мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд донороор амьд бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органчууд бидэнтэй и -мэйлээр холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Аппын дугаар гэж юу вэ: +33751490980 Хүндэтгэсэн ЕРӨНХИЙН ЭХЛЭГЧИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 09 сарын 22 | Хариулах
  • DR MAXWELL (197.211.58.68)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Миний нэр бол доктор Максвелл бол Билл Ротын ЭМНЭЛГИЙН мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд донороор амьд бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органчууд бидэнтэй и -мэйлээр холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Аппын дугаар гэж юу вэ: +33751490980 Хүндэтгэсэн ЕРӨНХИЙН ЭХЛЭГЧИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 09 сарын 22 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 46 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.