Олон улсад уул уурхайн биржүүд бие даасан,  хараат бус үйл ажиллагаа явуулснаар өндөр өгөөжтэй ажиллаж байна

2021-06-18 11:49


Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, доктор, профессор  Д.Галсандорж 

“Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг.

Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн. 2015 онд Уул уурхайн яамнаас бирж байгуулах хуулийн төслийг Засгийн газрын хурлаар оруулж хэлэлцүүлсэн  боловч   дэмжигдээгүй. Энэ хуулийн төсөлд Үнэт цаасны тухай хуулийн үүсмэл зах зээлтэй холбоотой олон заалтыг тусгаж, биет бүтээгдэхүүн арилжаалах зохицуулалтыг сайн тусгаагүй байсантай холбоотой болов уу.

Ашигт малтмалын  арвин их нөөцтэй манай улс олборлон баяжуулах үйлдвэрүүдийн  бүтээгдэхүүнээ хоёр хөрш орон Хятад, Орост экспортолдог. Манай эрдсийн бүтээгдэхүүний  зах зээл гадаадын худалдан авагчид, хөрөнгө оруулагчдад  ихээхэн хаалттай хэвээр, төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр эцсийн хэрэглэгчдэд борлуулж чадахгүй байна.
Төрийн өмчит компаниудын нүүрс, жонш болон зэсийн баяжмалын  худалдан авагчдыг сонгох, тэдгээрийн тоо хэмжээг хуваарилах, үнийн нөхцөлийг тохиролцоход зуучлагч компаниуд, манай төрийн албан хаагчид оролцож, экспортын орлогыг ихээхэн  бууруулж буй. Тиймээс эрдсийн бүтээгдэхүүнийг “нэг цонх”-ны бодлогоор олон худалдан авагч, эцсийн хэрэглэгчдэд нээлттэй, өрсөлдөөний зарчмаар өндөр үнэ хүргэж арилжаалах  оновчтой арга зам бол биржээр арилжих явдал юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулснаар төрийн өмчит компаниудын худалдаа хариуцсан олон орон тоо, зардал хэмнэх, арилжаанд оролцогчдыг зах зээлийн үнийн мэдээллээр байнга хангах, экспортын худалдааны ажилтнуудыг сургалтад хамруулах зэрэг олон шинэ боломж нээгдэнэ.

УУХҮЯ-аас боловсруулсан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах хуулийн төсөл, үзэл баримтлалтай  танилцсан. Уг биржийн үйл ажиллагаа, арилжаа явуулах зарчим нь  Лондон, Беларусь, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа, арилжааны  сайн туршлага дээр тулгуурлах юм байна лээ.
Гэхдээ хууль батлагдсанаар бирж шууд ажиллаад эхэлнэ гэсэн үг биш. Олон улсын туршлагаас харахад, биржийн дэд бүтцийг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцдог. Харин биржүүд бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулж байж л өндөр өгөөжтэй ажиллаж байна.

Харин манай улсад яригдаж буй уул уурхайн бүтээгдэхүүний  биржийг Хөрөнгийн биржтэй нэгтгэх, мөн хөрөнгийн биржийн платформыг ашиглана гэвэл эрдэс баялгийн бирж жинхэнэ утгаар ажиллахгүй. Гадаадын худалдан авагчид ч ихээхэн гайхах байх.  
Биржийн тухай хууль батлагдах энэ хугацаанд Уул уурхайн биржийг өндөр өгөөжтэй ажиллуулах бэлтгэлийг хангах, тухайлбал нэгж ажиллуулах, шинээр ТЭЗҮ-ийг боловсруулах, арилжаалах биет бүтээгдэхүүний гэрээний загварыг боловсруулах, үнийг нийлүүлэлтийн нөхцөлөөр тодорхойлох, төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын худалдааны  мэргэжилтнүүдийг сургах, түүхий эдийн бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, худалдан авагчдын шаардлагыг хангах зэрэг олон ажил хийх хэрэгтэй.

Тээвэр ложистикийн асуудал ч тулгарна. Биржийн арилжааны гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүргэж өгөхгүй бол торгуульд орох эрсдэлтэй. Тиймээс дэд бүтэц тун чухал. Биржийн терминал, агуулах, тээвэр ложистикийн төвүүдийг барьж байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Агуулах гэхэд, тухайлбал төмрийн хүдрийг Дарханд,  нүүрснийхийг Тавантолгойд байгуулах, биржийн стандартын шаардлага хангасан агуулах, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох шаардлагатай.

Ирээдүйн арилжааны бүтээгдэхүүний тухайд, “Эрдмин” ба  “Ачит Ихт”-ийн цэвэр зэсийн үйлдвэрүүд олон улсын металын биржийн чанарын стандартыг хангаагүй тул олон улсын биржээр арилжаалах боломжгүй. Цаашид  нүүрс угаах, цэвэр зэсийн үйлдвэрүүд ашиглалтад  орж бүтээгдэхүүнээ экспортод гаргах үед биржээр арилжаалах боломжтой болно

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
  • 2021-09-09 10:57
    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.
  • 2021-09-08 18:11
    Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.