Х.Алтай:  Гадны биржид бүртгэлтэй компаниудын  давхар бүртгэлтэй болох сонирхлыг нэмэгдүүлнэ

2021-05-03 10:16

The Mongolian Mining Journal /March.2021/

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай дотоодын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн биржийн давхар бүртгэлийн талаар   MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг ярилцлаа.

“Топ-20” индекс шинэчлэгдэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөг хүрлээ. Хөрөнгийн захын идэвхжилд юу нөлөөлсөн гэж Та үзэж байна вэ?
Он гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд идэвхижлээ. Үүнийг хэд хэдэн суурь шалтгаантай гэж харж байна. Хадгаламжийн хүү буурсан, харилцах дансанд хүү тооцохгүй болсон зэргээс шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүд банкинд хадгалж буй мөнгөөрөө өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол үүсч эхэллээ. Үүний тодорхой хэмжээ нь хөрөнгийн зах зээл  рүү орж ирснээр энэ идэвхжилд нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор арилжааны банкууд олон нийтийн болох эрх зүйн орчин бүрдсэн. Монголын санхүүгийн зах зээлд сүүлийн 30 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтэд танигдсан, зээлжих зэрэглэлээ олон улсын агентлагаар, аудитаа томоохон компаниудаар хийлгэдэг  нөлөө бүхий бан­кууд хөрөнгийн зах зээлд орж ирэх эрх зүйн өөрчлөлттэй холбоотой тодорхой хэмжээний идэвхжил үүссэн гэж харж байна.

Он гарснаас хойш хөрөнгийн биржид бүртгэлтэй олон компани ногдол ашиг тараахаа мэдэгдлээ. Компаниудын нээлттэй зах зээлд гарах хандлага  ч нэмэгдэж байна. Ер нь цаашдаа уул уурхайн томоохон компаниуд, тухайлбал зэсийн “Оюутолгой”, нүүрсний “Энержи Ресурс”,  “Занаду Майнз”, “Аспайр Майнинг” гэх зэрэг аж ахуйн нэгж  дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарах боломж,  тулгарч буй бэрхшээлийг Та хэрхэн хардаг вэ?
Манай улсын үндсэн экспорт бол уул уурхайн бүтээгдэхүүн. Тэр утгаараа уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол тулгуур багануудын нэг. Монголд  хэрэгжиж байгаа уул уурхайн томоохон төслүүд бий. Тэдгээр нь хувьцаат компани болон төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Хувьцаат компаниудыг авч үзэхэд /”Оюутолгой”, “Энержи Ресурс” зэрэг/ гадны хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод Монголд ирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани Монголын Хөрөнгийн Биржид хувьцаа гаргаагүй. Цаашид MMC, Оюутолгой 66% эзэмшдэг TRQ гэх мэт уул уурхайн томоохон төслүүд Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах нь нээлттэй.

2013 онд “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” батлагдан Монголд давхар бүртгэлийн замаар хувьцаа гаргах үндэс тавигдсан ч 2017 он   хүртэл бүртгэлийн ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам байгаагүй. Одоо бол эрхзүйн орчин бүрэн бүрдсэн. Үүний дагуу “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” 2018 онд Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэн  арилжаалж байна. Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа   хувьцаа нь  Торонтогийн хөрөнгийн биржийн   хооронд хөрвөх боломжтой болсон зэрэг томоохон дэвшил гарч байна. Өөрөөр хэлбэл,  Монголын хөрөнгийн биржээс авсан хувьцаагаа Торонтогийн бирж дээр зарах, Торонтогийн биржийн   хувьцаагаа Монголын хөрөнгийн бирж дээр зарах боломжтой. Давхар бүртгэлийн зохицуулалт нь олон улсын стандарттай нийцсэнээр гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон төслүүд Монголын Хөрөнгийн биржид хувьцаа гаргах сонирхол нэмэгдэнэ гэж харж байна. Монголын хөрөнгийн биржийн хувьд давхар бүртгүүлж буй компанийг бүртгэлийн шалгуур, шаардлагаас хөнгөлөх, анх бүртгэгдсэн биржийн дүрэм журмыг мөрдөхийг зөвшөөрөх олон улсын нийтлэг зарчмын дагуу, анх бүртгэсэн биржийн болон үүсгэн байгуулсан улсын хууль тогтоомжийг мөрдөх, аудитын, хуулийн зэрэг мэргэжлийн дүгнэлтийг олон улсын компаниар гаргуулсныг дотоодын компанийн дүгнэлттэй дүйцүүлэн хүлээн авах гэх мэт  төвөг чирэгдэл багатай байх зохицуулалтыг бий болгосон. Үүний дагуу гадаадын зөвшөөрөгдсөн 26 биржийн аль нэгэнд бүртгэлтэй компани нь хүндрэл чирэгдэлгүйгээр үнэт цаасаа дотоодын зах зээлд давхар бүртгүүлэн арилжих боломжтой. 

Компаниуд дотоодын болон гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй байхын давуу тал юу вэ?  
“Степ Голд” компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлээр хувьцаагаа гаргана гэдгээ зарласан. Хэрэв энэхүү үнэт цаасыг нийтэд санал болгон арилжих зөвшөөрөл нь гарвал “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн дараах давхар бүртгэлтэй хоёр дахь компани болох юм. Энэ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гаднын биржид бүртгэлтэй компаниуд давхар бүртгэлтэй болох сонирхлыг нэмэгдүүлнэ. Томоохон төсөл хэрэгжүүлдэг компаниуд хувьцаагаа Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалснаар  Монгол иргэд тухайн компаниудын хувьцааг   төгрөгөөр худалдаж авах, хувьцааны ханшийн өсөлт болон ногдол ашгаас өгөөж хүртэх бүхий л боломжууд бүрдэнэ. Компанийн зүгээс авч үзвэл, Монголд төгрөгөөр хувьцаагаа арилжаалах нь улс төрийн нөлөө, эрсдэл багасах, тухайн төслийн талаарх иргэдийн ойлголт, мэдээлэл сайжрах, хяналт нэмэгдэх давуу талууд бий.

Хөрөнгийн захад ямар шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байна вэ? Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид ямар бүтээгдэхүүн түлхүү сонирхож байгаа бол?

Дотоодын хөрөнгө оруулагчид бол олон жил үйл ажиллагаа явуулсан томоохон компаниудын хувьцааг худалдан авахыг эрмэлздэг. Хөрөнгийн зах зээлд арилжааны банкуудын хувьцаа  эрэлттэй байх  төлөвтэй. Гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч мөн татна гэж үзэж байна.

Хөрөнгийн зах зээлд оролцогчдыг гадаад болон дотоодын, иргэд болон аж ахуйн нэгж гэж хувааж үздэг. Хөрөнгө оруулагчид хэд хэдэн хувийн харьцаатай байгаа тоон үзүүлэлтийг танилцуулна уу?
2020 оны хувьд нийт хөрөнгө оруулагчдын 54%-ийг дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүд, 12.5%-ийг гадаадын хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгж эзэлж байна.  Олон улсын хөрөнгийн зах зээлд гол оролцогч нь тэтгэврийн сангууд байдаг. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоо манай улсад байхгүй байна. Олон жил яригдаж байгаа тэтгэврийн шинэчлэлийг түргэсгэх шаардлагатай. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн хөрөнгийн зах зээл бус нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүн бүрт хамаатай. Бид   орлогоосоо ирээдүйдээ зориулан үүсгэх хуримтлалыг   хөрөнгийн зах зээлд оруулах замаар өсгөх ёстой. Гэтэл тэтгэврийн шимтгэл татвар хэлбэртэй болсон байна. Үүнийг өөрчилснөөр хөрөнгийн зах зээл шинэ шатанд гарна. Хөрөнгө зах зээл тэлэхийн хэрээр улсын эдийн засаг хөгжинө, компаниуд томорно.

Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын хөрөнгийн зах зээлд татахын тулд ямар бэрхшээл болон боломж байна вэ?
Гадны хөрөнгө оруулагчдын зах зээлд эзлэх хувь бага байна. Нэг талаас сонирхолтой бүтээгдэхүүн гарахын хирээр гадны хөрөнгө оруулагчид орж ирнэ. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаасыг идэвхтэй арилжаалж байх үед буюу 2018 онд гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо 40%-д хүрч байсан, уул уурхайн салбар өндөр өсөлттэй  2011-2012 онд нийт хөрөнгө оруулагчдын 90 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид байсан. Нөгөө талаас Монголын хөрөнгийн зах зээлд зөвхөн төгрөгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Төгрөгийн ханш тогтмол бус валют. Гадны хөрөнгө оруулагчид ам.доллараа төгрөгт шилжүүлж хөрөнгө оруулалт хийнэ. Тиймээс төгрөгийн ханшийн эрсдэл үүсдэг. Эдгээр шалтгаанаас үүдэн гадны хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлд их хувийг эзлэхгүй байна.

Монгол Улсад гадаадын болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд байгаа юу? Хөрөнгө оруулалтын сантай болохын тулд хийж, хэрэгжүүлэх ажлууд юу байх вэ? Ийм хөрс нь манайд бүрдсэн үү?
Хөрөнгө оруулалтын сангууд бол жижиг хөрөнгө оруулагчдын өмнөөс эрсдэлийг тооцож, хөрөнгийг нь тараан байршуулах зэргээр оновчтой  удирдаж, түүнээс олсон өгөөжийг нь ногдол ашиг хэлбэрээр олгодог.   Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан Монголын хөрөнгийн зах зээлд байхгүйтэй адил. Өнгөрсөн онд “Үндэсний хувьчлалын сан” Монголын Хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлснээр анхны хамтын хөрөнгө оруулалтын сан боллоо. Цаашид олон сангууд үүсч байгуулагдвал хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, өөр олон шинэ бүтээгдэхүүн гарах боломжийг нэмэгдүүлэх юм.

2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсан. Би өөрөө энэ хуулийг боловсруулж, батлуулах Ажлын хэсэгт ажиллаж байлаа. Хөрөнгө оруулалтын сангийн эрхзүйн орчин бол бүрдсэн, гэхдээ төдийлөн идэвхтэй хэрэгжиж эхлээгүй байна. Дүрэм, журмын хувьд сайжруулах зүйлс бий. Мөн өмнө нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө оруулалтын сангийн орлогыг татвараас чөлөөлж байсан бол энэхүү татварын дэмжлэг шинэ хуулиар байхгүй болсон. Олон улсын жишгийн дагуу хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч хүч болох хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх зорилготой санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд төгрөг, ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
“Эрдэнэс Тавантолгой” бонд нь манай хөрөнгийн зах зээлд байгаагүй том хэмжээний бонд болж байна. Тодорхой хэсгийг валютаар гаргах гэж буй нь манай хөрөнгийн зах зээлд шинэлэг үзэгдэл болох юм. Уг бондын зорилго нь дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, бусад төслүүддээ хөрөнгө оруулна гэж ойлгосон. Ингэснээр төслийн үнэ цэнэ нэмэгдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” бол Монгол Улсын гол экспортын  бүтээгдэхүүнийг олборлогч, экспортлогч компани. Монголын  иргэд хувьцааг нь эзэмшдэг. Гэхдээ сонгодог утгаараа хувьцаат компани болохын тулд хувьцаагаа   арилжаалах ёстой. Энэ ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй. Тус компанийн ТУЗ болон Засгийн газрын шийдвэрээр хувьцааны хоёрдох зах зээлийн арилжааг нээх шаардлагатай. Дотоодын хөрөнгийн биржид хувьцааны арилжаа идэвхжээд ирэхээр давхар бүртгэлээр гадны хөрөнгийн биржид гарч илүү хөрөнгө босгоно гэж харж байна.

Ярилцсан Танд баярлалаа.  

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 53 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 16 цаг 7 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 16 цаг 24 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 18 цаг 17 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.