Туркойз Хилл: Оюутолгойн алт олборлолт оны эхний улиралд 457%-иар өсөв

2021-04-21


Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оны эхний улиралд Оюутолгойн баяжуулах үйлдвэрт 9.81 сая тонн хүдэр боловсруулж, 201.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Ингэснээр зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 22.7%-иар өссөн байна. Энэ дундаа баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэс олборлолт 45.4 мянган тонн, алтных 145.7 орчим мянган унц байжээ. Энэ нь зэсийн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс 29%, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 9%-иар тус тус өссөн гэсэн үг. Харин алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс даруй 457%, өнгөрсөн дөрөвдүгээр улирлынхаас 66%-иар өссөн дүнтэй гарлаа.

Ийнхүү зэс, алтны олборлолт өссөн нь оны эхний улиралд 4b болон 6b үе шатны илүү баялаг агуулгатай хүдрийн хэсэг рүү олзворлолт хийсэнтэй холбоотой ажээ. Энэ оны туршид хүдрийн баялаг агуулгатай хэсэгт олборлолт үргэлжлэх төлөвтэй байна.

Харин борлуулалтын тухайд оны эхний улиралд 186.3 мянган тонн баяжмал худалдаалжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 48%-иар өссөн үзүүлэлт юм.

Тус компани гуравдугаар сарын 30-нд Хятадын худалдан авагч нарт гэрээний хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй буюу давагдашгүй нөхцөл байдал үүссэнийг мэдэгдсэн. Учир нь Оюутолгой уурхайд цар тахлын хоёр ч тохиолдолд гуравдугаар сарын дундуур бүртгэгдсэнээр компанийн баяжмал тээвэрлэлт зогссон юм. Өөрөөр хэлбэл Хятадын тал цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тус компанийн баяжмал ачсан тээврийн хэрэгслийг хилээрээ нэвтрүүлэхийг түр хугацаанд зогсоосон. Харин дөрөвдүгээр сарын 15-наас баяжмал тээвэрлэлт тодорхой хэмжээгээр сэргэж, өдөрт 32 машин хилээр нэвтэрч эхэлсэн. Тус компани мөн Улаанбаатараар дамжуулан баяжмал тээвэрлэх хувилбарыг судалж байгаа ажээ.

Уурхайн талбайд халдвар гарсантай холбогдуулан далд уурхайн бүтээн байгуулалт хэсэг хугацаанд зогсоод байсан нь одоо эргээд ажил урагшлах болсон талаар компанийн тайланд дурджээ.

“Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто”-ийн төлөөлөл Монгол Улсын Засгийн газартай төслийн хэлэлцээрийг хийхээр гуравдугаар сард Улаанбаатарт ирсэн. Компанийн зүгээс төслийг бүхий л хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх, тэр дундаа монголчуудад үр өгөөжтэй байхуйц шийдлийг олох чиглэлд хэлэлцээр хийхээр ажиллана гэдгээ албан мэдээндээ өгүүлжээ.

Мөн Монголын тал далд уурхайн агуйлах ажлыг (undercut) эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрлийг олгох ажил хүлээгдэж байгааг онцолжээ.

“Оюутолгой” компани хоёрдугаар сард 2016-2018 оны үйл ажиллагаанд хамаарах 230 сая ам.долларын татварын акт, гуравдугаар сард 2013-2015 оны үйл ажиллагаанд хамаарах 126 сая ам.долларын татварын актын төлбөрийг барагдуулсан байна. Хэдийгээр татвартай холбоотой маргаан арбитр дээр шийдэгдээгүй байгаа ч Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх төлбөрийг барагдуулах үүрэгтэй байдаг. Туркойз Хилл-ийн хувьд “Оюутолгой” компани бүхий л шаардлагатай татвар, хураамжаа төлж барагдуулсан гэсэн байр суурьтай хэвээр болохыг тэмдэглэжээ. Хэрэв арбитр дээр тус компанийн талд шийдвэр гарвал дээрх төлбөрийг Монгол Улс буцааж барагдуулах юм.

Б.Төгс  

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 56 мин
    Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.
  • Уржигдар 12 цаг 12 мин
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа. Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт (2022.05.25) хэвийн ажиллаж эхэлсэн. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ.
  • 2022-05-26
    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намар багтааж бүрэн ашиглалтад оруулна. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно. Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард зэсийн баяжмал, нүүрсний экспортын 120 машин өдөрт нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.
  • 2022-05-26
    Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.
  • 2022-05-25
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.