Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Newcrest Mining”: Зэс-алтны Red Chris төслөө гүний уурхайгаар өргөтгөнө

Австралийн алтны томоохон олборлогч “Newcrest Mining” компани нь Канад улсын Бритиш Колумбын бүс нутагт хэрэгжүүлж байгаа зэс-алтны Red Chris ордын нэмэлт хайгуулын  дүнг зарлажээ. Компанийн мэдэгдсэнээр, тус ордод шинээр 3.7 сая тонн зэс, 13 сая унц алт бүхий нийт 980 сая тонн хүдрийн нөөцийг илрүүлж баталсан байна.

Ордын ашиглалтыг өргөтгөх төслийн ТЭЗҮ-ийг 2021 оны есдүгээр сард багтаан боловсруулахаар төлөвлөжээ.

2014 оны арваннэгдүгээр сараас Red Chris ордыг ил аргаар олборлож эхэлсэн аж. Өнгөрсөн оны дүнгээр, ордоос 40 мянган тонн зэс, 73.8 сая унц алт тус тус олборлосон байна. Хүдрийн агуулга буурч буйтай холбоотойгоор орд газарт нэмэлт хайгуул хийх шаардлагатай болжээ.

Red Chris ордын ашиглалтын үйл ажиллагааг өргөтгөх төсөлд 100 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсноо өнгөрсөн хоёрдугаар сард “Newcrest Mining” компани мэдэгдсэн байна. Өргөтгөлийн шатанд гүний уурхайгаас хүдэр олборлох аж.

Э.Од