Б.Болд: “Гэрийнхээ тооно”-ыг тойрч суугаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна

2021-04-01 18:52

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд  Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн дунд хэлэлцээр хэрхэн өрнөж байна вэ?

Өнөөдөр хурцадмал асуудал үүссэн нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотой. Гэрийнхээ тооныг тойрч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна. Мэдээж аль аль талд сэтгэл дундуур зүйл бий.  Төслийн зардлын хэтрэлтийн тухайд хөрөнгө оруулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулж, мөнгө зарцуулж байгаа гэдэг утгаараа ашиг нь ялгаа байхгүй хойшлогдсон. Үүний учир шалтгааныг талуудад зөвөөр ойлгуулж, мэдээллийг үнэн зөв хүргэх учиртай. Гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүссэн. Тэгэхээр талуудын хэлэлцээрийг одоо ийм тийм гэж ярихад арай эрт байна. Аль болох ойлголцох нь чухал. Зэсийн ирээдүйн эрэлт өссөнтэй холбоотойгоор “Рио Тинто” болон Монголын тал  дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө ажлаа  хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байна.

Оюутолгойн төсөл дээр Монголын Засгийн газар болж бүтэхгүй байна гэж байнга л ярьж ирсэн. Олон нийт өнөөдөр Засгийн газрын тайлбараар л асуудлыг харж байна. Та байр сууриа товчхон илэрхийлнэ үү?

Манай компанийн зүгээс олон нийттэй харьцахдаа асуудлаа зөв ойлгуулж чадахгүй байгаа дутагдал бий. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол Оюутолгойтой ч холбоотой  биш. Ер нь дэлхий даяар “Рио Тинто” компанийн олон нийтэд мэдээллийг хурдан шуурхай өгөх тал дээр сайжруулах зүйлүүд байна. Уул уурхайн компани ихэнхдээ бизнестэй харьцдаг. Тиймээс олон нийттэй харьцах чадвараа хөгжүүлэх шаардлагатай.  Маш олон инженер уул уурхайн компанид ажилладаг. Дэлхийн нэг номерын инженерүүд ч гэлээ хэвлэл мэдээллийнхний асуултад хариулах талдаа дутагдалтай байна. Монгол хүн  “Рио Тинто”-гийн албанд томилогдсон гэдэг утгаараа өөрийнхөө ойлгосноороо орчуулагчгүйгээр та бүхэнтэй харилцахад нээлттэй байдаг. Гэхдээ би улс төрчийн биш, бизнесийн нүдээр энэ төслийг бүх талаараа ашигтай байх ёстой гэж боддог. Энэ ашгийг нэмэгдүүлэхийн төлөө хүч хөдөлмөрөө зориулна.

Оюутолгойн Далд уурхайн төсөл үнэхээр Монголд ашиг өгөх хугацаа нь хойшлоод байгаа юм уу гэдэг дээр л таны байр суурийг сонсох нь сонирхолтой байгаа юм. Энэ талаар ямар хариулт өгөх вэ?

Бизнес хийж байна гэж бодъё. Мэдээж орлого олно, түүнээсээ зардлаа хасна, цэвэр ашиг үлдэнэ. Цэвэр ашгаа ногдол ашгаар хуваана. Энэ бол нягтлан бодох бүртгэл буюу санхүүгийн тооцооллын аргачлалаар ашиг тооцох нэг хэлбэр. Тухайн бизнесийг босгох хугацаанд 12 мянган ажилтны цалингаас  тэдний цаана байгаа 60 мянган иргэний амьдрал хамаарч байдаг юм.  Монголын бэлтгэн нийлүүлэгчид, үүн дээр дэлхийн мэдлэгийг оруулж ирж байгаа гээд шууд бус ашиг бий. Хамгийн чухал нь татвар. Монгол Улсад  бид жилд 250-300 сая ам.долларын татвар төлж байна. Энэ татвар төсвийн орлого болж, иргэдийн цалинд зарцуулагдаж байгаа.  Ашиг гэдэг бол дээр дурдсанчлан эхний нэр томъёолол буюу борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад ашиг гарах болоогүй. Монгол талдаа ч хөрөнгө оруулагч талдаа ч ашиг олох болоогүй байна гэж хэлж болно.  Бусад утгаараа бол Монгол Улсад шингэж байгаа эдийн засгийн үйл ажиллагаа, тухайлбал цалин, бэлтгэн нийлүүлэгчид гэх мэтээр ашгаа өгч байна. Үүнийг бид үр өгөөж гэж тодорхойлдог. Үндсэн хуулиараа бол Монгол Улсын газрын хэвлийн баялаг бүх монголчуудын өмч.  Арай ойлгомжтой байдлаар хэлье. Нэг нь хоёр давхар, нөгөө нь 80 давхар байшинг газар түрээслээд барьж байна гэж  бодъё. Ил уурхай бол хоёр давхар байшин. Ашиглалтад орсон энэ байшингаас хоёулаа түрээсийн орлогоо олж байна. Тэрхүү түрээсийн орлогоороо гүний уурхайн 80 давхар байшинд хөрөнгө оруулж байгаа хэрэг. Гэтэл тэр өндөр байшинг барихын тулд өнөөдөр бид 11 тэрбум ам.долларыг зарцуулж байна. Энэ бол ганцхан хөрөнгө оруулагчаас гарч байгаа зардал. Хөрөнгө оруулалт гэхээр хөрөнгө авч байгаа мэт ойлгож болохгүй.  Хөрөнгө оруулалт бол  манай компаниас гарч байгаа зардал. Банкнаас зээлж байна, өөрсдийн зүгээс мөнгө оруулж байна. Уурхайн дэд бүтцэд зарцуулж байгаа 11 тэрбум ам.долларын 3 тэрбум ам.доллар нь Монгол Улсад төлсөн татвар. Одоо бид барилгын 78 дахь давхрын ажилдаа орж байна. Гүний уурхайд эхний тэсэлгээгээ хийхээр бэлтгэж байгаа. Дараа жилийн хоёрдугаар сар гэхэд уурхайг нээхэд бэлэн болгоно.  Уурхайн чулуулгын хатуулаг зэрэг чанараас болж зардал ихэссэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Монголын тал ч бай, хөрөнгө оруулагч “Рио Тинто” ч бай ширээний ард хамтдаа сууж байгаад асуудлаа ярилцлах шаардлагатай.

Монголын тал Оюутолгой төсөлд эзэмшиж байгаа 34%-ийн эзэмшлээ зарвал ашигтай эсэх талаар улс төрийн хүрээнд яригддаг.  Таны байр суурийг сонирхоё.

Тодорхой хэлье. Энэ бол монголчуудын хэлэлцэж шийдэх асуудал. Учир нь, УИХ-аас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын 34%-иас доошгүй хувийг эзэмшинэ гэсэн хуультай. Хууль батлагчид, гүйцэтгэх засаглал, олон нийт энэ талаар ярилцах ёстой. Ганцхан санааг хэлэхэд зэсийн үнэ магадгүй 10 жилийн дараа хоёр дахин өсвөл 34%-ийг ийм хямдаар өглөө гэвэл хэн хариуцлага хүлээх вэ. Тийм учраас ирээдүйд болох үйл явдлын таамаглал, төсөөллийг хэт туйлшрахгүйгээр эдийн засагчид нь тооцооллоо хийгээд ямар байдлаар ашигтай байх вэ гэдгийг монголчууд нийтээрээ хэлэлцэж шийднэ.

  Г. Идэрээ

 

Сэтгэгдэл (2)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
  • ооёо (66.181.184.169)
    өө энэ чинь харин бүр худлаа гар бна . чонотой нийлсэн гичий нохой бүр аюул тарих юм бна
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 28 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.