Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төвийг байгуулна

2021-04-01 18:28

 

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд,  “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.

Ёслолын нээлтэд “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес үг хэлэхдээ “Манай компани эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадварыг хүртээх алсын хараатай. Гүний уурхайн хамгийн том блокчлон олборлох уурхайн боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг бол бидний хувьд маш чухал зорилт билээ. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын дээд боловсролд томоохон хувь нэмэр оруулах төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Оюутолгой төслийг аюулгүй бөгөөд үр дүнтэй болгоход геотехникийн инженерүүд ихээхэн үүрэгтэй оролцдог юм. “Оюутолгой” компани болон ШУТИС хамтран геотехникийн шинжлэх ухаанд нэгэн том алхмыг хийх боломж бүрдэнэ гэж харж байна” хэмээн тодотголоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Уул уурхайн салбарт 60 мянга орчим хүн ажилладаг. Үүний ихэнх нь инженер, техникийн ажилтнууд. Энэ төсөл бол зөвхөн эрдэс баялгийн салбарын гэхээсээ Монголын хөгжлийн ирээдүйд оруулж байгаа том хувь нэмэр юм.  Оюутолгой компанид ажилладаг гадаад инженерийг монгол инженерүүдтэй харьцуулахад 3 дахин бага цалин авч байна. Уул уурхайн бусад гол төслүүд дээр ч ийм байгаа. Тиймээс энэ төсөл уг зөрүүг нөхөх том хөрөнгө оруулалт болно. Маш сайн хөтөлбөр, багш, судалгааны лаборатори бэлтгэх юм байна. Хөрөнгө оруулалтын 2.75 сая ам.долларын нэг сая ам.долларыг нь геотехникийн том лаборатори бий болгоход зориулж байгаа гэж ойлгосон. Энэ лаборатори зөвхөн ШУТИС-ийн биш, Монгол Улсын уул уурхайн бусад салбарт ч хэрэглэгдэх лаборатори болох гэж байгаад би баяртай байна.  Энэ лабораториор дамжиж төгссөн  оюутнууд Эрдэнэт, Цагаан суварга зэрэг төсөлд гадаадын инженерүүдтэй ижил цалин авч ажиллах боломжтой болно. Түүнчлэн энд бэлтгэгдсэн инженерүүд “Рио Тинто” шиг дэлхийн томоохон төслүүдэд ажиллах үүд хаалга нээгдэж байна” хэмээн мөн онцолсон.

Уг гарын үсэг зурах ёслолд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Дэлхий дээр жилд 100 сая машин борлогддог. Үүний 5 сая нь цахилгаан машин. 10-15 жилийн дараа нийт машины 30% нь буюу 30 сая машин цахилгаан болох юм. Нэг цахилгаан машинд 92 кг илүү зэс орж байна. Зэс ирээдүйд чухал ач холбогдолтой. Монгол Улсад ч тэргүүлэх байр суурь эзлэх боломж байгаа” гэлээ. Тэрээр мөн “Дэлхий дээр жилд 22 сая тонн зэс олборлож байна. Үүний 5 сая тонныг Чили, 2.5 сая тонныг Перу улс олборлодгоороо тэргүүлдэг юм.  Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээ жилд 700 мянга, 1 сая тоннд хүргэх нөөцтэй. Энэ алтан боломжийг угтаж гүний уурхайг ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа юм. Тиймээс Монголоос зөвхөн зэс биш эрдмийг экспортолно гэдэгт баяртай байна” гэсэн юм.

ШУТИС өнгөрсөн 60 жилийн түүхэнд уул уурхайн геотехникч бэлдэж байгаагүй гэдгийг тус сургуулийн захирал Б.Очирбат онцлоод,  “Энэ төслийн хүрээнд манай сургууль орчин үеийн сургалт судалгааны томоохон лабораторитой болно. Лаборатори нь тус сургуулийн Эрдэм шинжилгээ, технологийн төв байрны долдугаар давхарт байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм” гэлээ.       

Г.Идэр

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 27 минутын өмнө
    Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
  • 1 цаг 47 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 3 цаг 7 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 3 цаг 29 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 23 цаг 10 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.