Путин нүүрсний экспортын шинэ төмөр замын төслийг дэмжжээ    

2021-03-03 11:11

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин (2021.03.02) нүүрсний салбарын асуудлаар цахим хурал хийжээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэ төмөр замын төслийг РЖД компани хэрэгжүүлэхийг дэмжсэн байна. Тодруулбал, Якутын бүс нутгаас Алс Дорнодын далайн боомт хүртэлх 1000 гаруй км үргэлжлэх “Тында-Комсомольск-Ванино” чиглэлд төмөр зам барих төсөл юм.  Уг төмөр зам нь Якутын ордуудаас нүүрсийг Хятад руу экспортлох гол дэд бүтэц болох аж. Шаардлагатай тохиолдолд шинэ төмөр замын төслийн санхүүжилтийг ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас гаргах боломж буйг Ерөнхийлөгч Путин мэдэгдэлдээ дурджээ.  

“РЖД” компанийн мэдээлснээр, төмөр замын өнөөгийн ачаалал, хүчин чадал дутмаг байдлаас Зүүн Сибирийн ордуудын 56 сая тонн нүүрс “орхигдож” байна. 2020 онд Орос 445 сая тонн нүүрс олборлож өмнөх оныхоос 9%-иар буурчээ. Өнгөрсөн жил нийт 199 тонн нүүрс экспортолсноос 122 сая тонныг Ази-Номхон далайн зах зээлд нийлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд тус улсын нүүрсний экспорт нэмэгдэж байгаа ч дэд бүтэц, тэр дундаа төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүй болсноос ачааллаа дийлэхгүй хүрсэн.

2040 он гэхэд Азийн орнуудын нүүрсний хэрэглээ 400 сая тонн хүрнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний яам таамаглаж байна. Үүнийг 100 сая тонныг Орос хангахын тулд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатайг Эрчим хүчний сайд Новак илэрхийлжээ.

ОХУ нь нүүрсний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг баталсан бөгөөд тус хөтөлбөрт 6 их наяд рубль зарцуулна. Санхүүжилтийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар татахаар төлөвлөсөн юм. 

Э.Од


 

   
       
 

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.126.90.27)
    Өнөөдөр ОХУ-ын ЕС Мишустин Кемеровод ирээд Нүүрс дорно зүг үрүү тээвэрлэх ТЗ-ын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх талаар яаралтай төлөвлөгөө гаргаж Ерөнхийлөгч Путинд танилцуулах талаар үүрэгдэж байна лаа. Бид Гашуун Сухайтын ТЗамаа яаралтай эхний ээлжинд ашиглалтанд оруулах талаараа шуурхай ажиллах хэрэгтэй байна шүү. Цаг хугацаа мөнгөнөөс үнэтэй гэдгийг бодмоор байна Ерөнхий сайдаа.
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Chigeeree uldmeer umnuus ve (74.105.51.49)
    Uher
    2021 оны 03 сарын 05
  • Зочин (202.126.89.183)
    Гүйээ мөн тэнэг хүн ээ
    2021 оны 03 сарын 04
  • спорт (139.5.217.64)
    шоронд явуулаа энэ хулгайчуудыг
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.118)
    Mongoliig tejeever banharaaraa notsuulj 10 jil tumur zam taviulagui gulug bolgoloo. Oorsdoo hyatadruu nemelt tumur zam taviad ehellee. Yu bodoj bna Mongolchuudaa
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.88.176)
    Зам тавиаагүй нь дээр хамаг баялагаа хяналтгүй алдана
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
    • Chigeeree uldmeer umnuus ve
      Uher
      2021 оны 03 сарын 03
    • Гүйээ мөн тэнэг хүн ээ
      2021 оны 03 сарын 03
  • Жонхуу лалар монголд их гай болсон одоо ч болж л байгаа муу шуналын хар хошного (192.82.67.89)
    Лалар жонхуу
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.78.66)
    Мэдээлийн эх сурвалжаа оруулчихвал сайхан болох гээд байна даа.
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • User (203.23.199.80)
    Хэнд хэлээд байгаа юм? хаха
    2021 оны 03 сарын 03
  • Цуж (64.119.26.184)
    Хүний ажлыг хянахаас өөрсдийнхөө ажилд анхаараач
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
    • User
      Хэнд хэлээд байгаа юм? хаха
      2021 оны 03 сарын 03
  • Зочин (124.158.96.137)
    Чацга Гансүх Ванино гоор монголын нүүрсийг Япон Солонгост цутгана гээд байсан худлаа шаасан байна. Урагшаа төмөр замыг ганц Жэнко биш бас ЕС асан Алтанхуяг зогсоосон юм шүү.
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.46.48)
    Бузар жонхуу таашаал авдаг байхдаа
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (92.38.180.77)
    жэнко муу лалар
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зантгар (64.119.25.218)
    Ванино порт өргөтгөл хий байх. Одоо 50,000тн даац бүхий хүлэг онгоц хүлээж авдаг. Ядаж 100,000тн даац хүртэл гүн усны порт болох нь
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 3 минутын өмнө
    Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
  • 2 цаг 23 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 3 цаг 43 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 4 цаг 5 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 23 цаг 45 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.