“Рио Тинто”-ийн борлуулалтын орлого 44.6 тэрбум долларт хүрэв

2021-03-01 13:25

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.

Харин хөнгөн цагааны борлуулалтаас нийтдээ 9.3 тэрбум ам.доллар олсон (2019 онд уг үзүүлэлт $10.3 тэрбум) бөгөөд тайлант хугацаанд 56.1 сая тонн бокситын хүдэр, 3.2 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ.  

Тус компанийн Зэс, очир эрдэнийн группын борлуулалтын орлого нийтдээ 5.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны 5.8 тэрбум ам.долларын үзүүлэлтээс буурсан байна. Зэсийн уурхайнуудын олборлолтыг тус компанийн хувь эзэмшлийн дүнгээр авч үзвэл өнгөрсөн онд гарц 528 мянган тоннд хүрчээ. Уг үзүүлэлт 2019 оны дүнгээр 577 мянган тонн байсан юм.

Эрчим хүч-Эрдэс-ийн группын борлуулалтын орлого өнгөрсөн онд 5 тэрбум долларт хүрсэн нь 2019 оны дүн (5.2 тэрбум ам.доллар)-гээс бууралттай гарлаа. “Рио Тинто”-гийн Эрчим хүч-Эрдэс-ийн группийн хэмжээнд өнгөрсөн онд 1.12 сая тонн титаны давхар ислийн шаар, 10.4 сая тонн төмрийн хүдрийн ган бөмбөлөг, баяжмал үйлдвэрлэжээ.

Компанийн хэмжээнд өнгөрсөн онд 9.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Харин хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 6.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Мөн компанийн хэмжээнд 2019 онд цэвэр өр 3.7 тэрбум ам.доллар байсныг 2020 онд 0.7 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. Ингэснээр компанийн хэмжээнд нийт нэгж хувьцаанд ногдох ашиг 557 цент, бүтэн жилийн ногдол ашиг төлөлтийн харьцаа 72%, нэгж хувьцаанд ногдох тусгай ашиг 93 цент байхаар компанийн ТУЗ баталсан байна.

Оюутолгой төсөлтэй холбоотойгоор, “Рио Тинто”-гийн 2020 оны тайланд “2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газар Рио Тинто”-д Оюутолгойн гүний уурхайн төслийн нарийвчилсан тооцооллын үр дүн болон хувьцаа эзэмшигчид хоорондын эдийн засгийн үр ашгийг хуваалцахад гарсан санхүүжилтийн урьдач нөхцөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Бид нарийвчилсан тооцоололтой холбоотойгоор Монгол Улсын засгийн газартай харилцаж байгаа. Бид шийдэгдээгүй бүх асуудлыг шийдвэрлэх, төслийн оролцогч талуудын хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй яриа, хэлэлцээ өрнүүлж байна” гэж өгүүлжээ.

“Рио Тинто” нь АНУ, Чили, Монгол зэрэг улсад зэсийн ашиглалт явуулж буй уурхайд хувь эзэмшдэг. АНУ-ын Кеннекотт болон Чилийн Эскондида уурхайн хүдрийн агуулгын хэмжээ буурч байгаа бол Оюутолгой төслийн хувьд агуулга ихтэй далд уурхайгаа ашиглалтад оруулах хугацаа 2022 оны аравдугаар сард тохиохоор байна.

Оюутолгойн гүний уурхайн төслийн блокчлон олборлох ажлыг 2021 онд эхлүүлэхийн тулд нэмэлт хугацааг тогтоон, тодорхой ажлыг гүйцэтгэх шаардлага байгааг судлан үзэж буйг “Рио Тинто” тэмдэглэжээ. Үүнд Засгийн газраас олгох зөвшөөрлүүд, тэр дундаа 2020 оны хоёрдугаар сард хүргүүлсэн Нөөцийн тайлангийн тодотголыг бүртгүүлэх, 2020 оны долдугаар сард 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль журмуудын дагуу боловсруулан хүргүүлсэн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авах 2020 оны есдүгээр сарын Харилцан ойлголцлын санамж бичгээр Туркойз Хилл Ресурсэс компанитай зөвшилцсөн санхүүжилт болон 2020 оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэн зөвшөөрсөн эрчим хүчний хангамжийн асуудлууд зэрэг багтаж байна.

 

 

Б.Төгс

 

 

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 25 минутын өмнө
    Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
  • 2 цаг 45 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 4 цаг 5 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 4 цаг 27 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • Өчигдөр 16 цаг 17 минутад
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.