Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын (2020.12.25) А-332 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг нь Хууль тогтоомжийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад “12.1.6. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” боловсруулахаар тусгасны дагуу одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх судалгааны тайланг боловсруулах ажлыг гүйцэтгэх аж. 

Эхний ээлжинд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх хүрээг дараах байдлаар тогтоон судалгааны ажлыг хийж байна. Үүнд дараах ажлууд багтжээ. 

•    Тусгай зөвшөөрлийн харилцаа, техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө,

•    Нийгэм, эдийн засгийн үнэлгээ, орон нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээ,

•    Байгаль орчны зохицуулалт, уялдаа

•    Төрийн байгууллага хоорондын уялдаа

•    Ашигт малтмал ашиглах, олборлох

•    Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр,

•    Уурхайн хаалт, хаалтын дараах арчилгаа, тордолт, санхүүгийн баталгаа

•    Эрсдэлийн менежмент-олон улсын жишигтэй уялдуулах

•    Давхардал, хийдэл, зөрчил 

Судалгааны ажлын хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэд, судлаачид, ТББ-аас тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал дүгнэлтийг хүлээн авах юм байна. 

Эх сурвалж: УУХҮЯ