Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оросын алтны компани 2 тэрбум ам.долларын IPO гаргана 

Оросын алт үйлдвэрлэгч “GV gold” компани нь Лондон болон Москвагийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж хөрөнгө оруулалтын “Goldman Suchs“, UBS тэргүүтэй банкуудтай хамтран ажиллахаар болсон талаар mining.com мэдээлэв. Нийт 2 тэрбум ам.долларын IPO энэ оны хоёрдугаар улиралд гаргахаар төлөвлөжээ. Одоогоор компани, банкны зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

2020 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, хөрөнгө оруулагчид алтны салбарт сонирхол нэмэгдсэн гэж шинжээчид тайлбарлаж буй юм.

“GV gold” нь Оросын алт үйлдвэрлэгч ТОП-10 компанид багтдаг. 2019 онд тус компани 260 мянган унц алт үйлдвэрлэсэн үзүүлэлтээр улсдаа наймдугаарт оржээ. Якут болон Эрхүү мужийн нутаг дэвсгэрт гол төслүүдээ хэрэгжүүлдэг бөгөөд жилд нийт 10 сая тонн хүдэр боловсруулах 4 үйлдвэр, алтны хайгуул, олборлолтын 34 тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. 

Э.Од