Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нэрээ өөрчилж “Барловорлд Монголиа” болов

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь хуулийн этгээдийн нэрээ сольж “Барловорлд Монголиа” болсныг албан ёсоор мэдээллээ. “Катерпилларын дилерээр 94 жил ажилласан арвин туршлага, түүхтэй “Барловорлд” компаний нэг хэсэг болсон нь компанийн хувьд шинэ эхлэл, өсөлт хөгжилтийн нэг шат болж байгааг мэдээнд онцолсон байна. Монголчуудын 23 жилийн хугацаанд мэддэг болсон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаний үзүүлж байсан Cat машины худалдаа, сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чанарын түвшинг улам сайжруулан үйлчлэхийг “Барловорлд Монголиа” компани нь цаашид зорьж байна.  

“Барловорлд” нь 119 жилийн баялаг түүхтэй компани бөгөөд Катерпилларын Өмнөд Африкийн орнууд болон ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг, Монгол Улс дахь албан ёсны дилерээр ажилладаг. Олон улсын тэргүүлэгч брэндүүдийг албан ёсоор борлуулдаг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, ложистик, үйлчилгээ төрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын нээлттэй хувьцаат компани юм. Дэлхийн тэргүүлэгч брэндүүдийг хэрэглэгчиддээ уян хатан, бизнесийн шинэлэг шийдлүүдийг санал болгож борлуулалт, түрээс, бүтээгдэхүүн дэмжих бусад үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал бид Caterpillar, Avis, Budget, Mercedes-Benz, Toyota, Volkswagen, Audi, BMW, Ford, Mazda болон бусад брэндүүдийг төлөөлж байна. 

“Барло групп” компаний салбарууд нь уул уурхай, барилга, эрчим хүчний системийн тоног төхөөрөмж, Автомашины жижиглэн худалдаа, түрээсийн үйлчилгээ, Ложистикийн үйлчилгээ, хангамж, зуучлалын шийдэл, цардуул, глюкозын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааг 16 оронд явуулдаг үндэстэн дамнасан корпораци аж.

Эх сурвалж: “Caterpillar”-ын Монгол дахь албан ёсны дилер “Барловорлд Монголиа” ХХК

www.barloworldmongolia.mn
www.barloworld.com