Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.

Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   

Барилга-угсралтын Ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Жей Эм Си Прожектс Индиа” компани ажиллах юм. Энэхүү ажлын хүрээнд Захиргааны байр, агуулах, Засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байраас гадна ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулна.

Эх сурвалж: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК