Copper Mark: "Оюутолгой"-г “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ээр тодруулав

2020-10-13 13:24

 

Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа.

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан.

“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.

Түүнчлэн тэрээр “Бид даган мөрддөг орон нутаг болон байгаль орчны өндөр стандартуудаа хадгалан ажиллахын зэрэгцээ байгаль орчны мэргэжилтнүүд болон үйл ажиллагаагаа явуулдаг нутаг орныхоо иргэдийн заавар зөвлөгөөг цаашдаа ч үйл ажиллагаандаа тусган ажиллана” хэмээв.

Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч буюу The Copper Mark нь зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэлийг тодруулдаг анхны бөгөөд өдгөө байгаа цор ганц хөтөлбөр юм. “Олон улсын зэсийн холбоо”-ноос харилцагчид, ТББ, зэс үйлдвэрлэгчдийн саналыг тусган анх санаачилж байсан хөтөлбөр нь олон оролцогч тал бүхий зөвлөлтэй бие даасан байгууллага болон өргөжин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Оюу толгойн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр болон байгаль орчны нөлөөллийг хэрхэн удирдан хянаж байгаатай холбоотой олон амлалт, үүргийг хүлээдэг. Монгол Улсын урт хугацааны хөгжил, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд Оюу толгой чухал үүрэг хүлээж байгаа гэдгийг тодотгож өгдөг бодлого, журам, арга барилуудад эдгээр үүрэг амлалт тусгалаа хэдийн олсон байна.

 

 Нэмэлт мэдээлэл:

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламж буюу Copper Mark гэж юу вэ?

Copper Mark нь хариуцлагатай зэс үйлдвэрлэгч гэсэн утгатай. Зэс үйлдвэрлэлийн салбарын шилдэг туршлагуудыг төдийгүй тэдний НҮБ-н Тогтвортой Хөгжлийн Зорилгын 12 дахь зорилт болох тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ гэсэн бүлэгт оруулж буй хувь нэмрийг таниулахаар боловсруулсан нийгэм байгаль орчны хяналт баталгаажуулалтын анхны бөгөөд цор ганц систем юм.

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ хөтөлбөрт хэн оролцох боломжтой вэ? ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ нь сайн дурын хөтөлбөр. Зэс үйлдвэрлэж буй аль ч уурхай, үйлдвэрүүд (олборлогч, хайлуулагч) магадлан итгэмжлэлийн энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжийг хэрхэн олгодог вэ?

Хөтөлбөрт оролцогч нь хариуцлагатай үйлдвэрлэлийн хэдэн бүлэг шалгуурын дагуу үнэлүүлж, заримыг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Эдгээр шалгуур үзүүлэлт нь Хариуцлагатай Эрдэс баялгийн Үйлдвэрлэлийн Санаачилгын (Responsible Minerals

Initiative) боловсруулсан Эрсдэлийн Бэлэн Байдлын Үнэлгээ (Risk Readiness Assessment)-нд үндэслэсэн.

Энэхүү үнэлгээ, магадалгааг хөндлөнгийн гэх боловч хэн хяналт, үнэлгээг хийж баталгаажуулдаг вэ?

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн шалгуурт нийцсэн эсэхийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн шинжээчид баталгаажуулдаг. Үнэлгээ, магадалгаа нь Аудитын Удирдлагын Системийн шаардлагуудын зааварчилгаа буюу ISO19011 стандартад бүрэн нийцсэн байдаг. Хөндлөнгийн магадалгаа үнэлгээг Copper Mark-ийн итгэмжлэгдсэн үнэлгээ, шинжилгээний байгууллагуудын нэг болох RCS Global Ltd хийсэн.

 

 

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 2 минутын өмнө
    “Бүтээн байгуулалт 2020” буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар оролцож, үг хэллээ.
  • 1 цаг 13 минутын өмнө
    “Бүтээн байгуулалт 2020”  буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар  оролцож, үг хэллээ.
  • Өчигдөр 10 цаг 13 минутад
    Build Mongolia 2020 үзэсгэлэн нь манай улсын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулдаг, гадаад дотоодын бүхий л байгууллагууд нэгдэн цуглаж, технологийн дэвшил, шилдэг шийдэл, шинэлэг бүхэнтэй танилцаж, цаашид харилцан хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх мэргэжлийнхэнд зориулсан арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Тиймээс Юнитра ХХК энэхүү үзэсгэлэнд  GOLD SPONSOR-оор  оролцож  байна. Манай компанийн хувьд барилга, уул уурхай, эрчим хүч, орон сууц Нийтийн аж ахуйн зориулалттай дэлхийд тэргүүлэгч Toyota, Wilo, Husqvarna, Puma, Panasonic зэрэг 30 гаруй брэндийн 1300-гаад төрлийн багаж тоног төхөөрөмжүүдээр энэхүү үзэсгэлэнд оролцож энэ жилийн хамгийн сүүлийн, хамгийн супер, хамгийн том хямдарлаа зарлаж байна. Сонгогдсон багаж, тоног төхөөрөмжүүд 60 хүртэл хувь хямдарна.
  • Уржигдар 11 цаг 21 минутад
    Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
  • 2020-10-20 11:59
    Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.