Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд батламж гардууллаа

2020-06-26 13:11

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх  “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдээ хүлээн авч,  хүндэтгэл үзүүлжээ. Тус газрын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй судалгааны чиглэлийг тодорхойлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэгтэй “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг Үндэсний хөгжлийн газрын даргын дэргэд байгуулан  ажиллаж ирсэн юм.

Салбарын тэргүүлэх эрдэмтдийн төлөөлөлтэй хамт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд огт тусгагдаагүй байсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг сөхөн босгож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгаж чадсан нь улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой алхам болжээ.

Үндсэн хуулийн 25.1.7-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн заалт болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр УИХ-аар баталсан нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбарт дахин сэргэлт авчирсан гэж Үндэсний хөгжлийн газар үзэж байна.

Засгийн газрын бүтцэд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах эрх зүйн үндэс ийнхүү бүрджээ.

Г.Идэр

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 20 цаг 23 минутын өмнө
    Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.
  • 20 цаг 48 минутын өмнө
    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар, БАМ болон Транссибирийн төмөр замын шинэчлэн, өргөтгөх 2 дахь шатны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин хөтөлбөрийг батлан гарын үсэг зуржээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч даргалсан нүүрсний салбарыг хөгжүүлэх тухай хуралдаанаар хэлэлцсэн юм. Тэрээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор баруун чиглэлийн төмөр замын тээврийн сүлжээг өргөтгөх ажлыг 2024 онд багтаан эрчимтэй, маш тодорхой хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Энэ дагуу Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газар хөтөлбөрийг боловсруулаад буй аж.
  • 22 цаг 13 минутын өмнө
    Засгийн газрын өнөөдрийн (2021.05.12) хуралдаанаар хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах зорилгоор “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх,  Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх, хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгажээ.
  • 23 цаг 29 минутын өмнө
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/ 28 тоот тушаалаар батлагдан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/16 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг боловсруулж, холбогдох яамдаас санал авсан юм. Улмаар тус журмын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.05.12) цахимаар зохион байгуулахаар болжээ. Олон нийтийн оролцоотой энэхүү хэлэлцүүлгээр  хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохдоо ямар асуудалд анхаарлаа хандуулж, зарчмын саналуудаа тусгах талаар хэлэлцэх аж. Гэхдээ уг төслийг бүрэн боловсруулаагүй байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг танхимын болон цахимаар зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна хэмээн төсөлд тусгажээ.
  • Уржигдар 16 цаг 56 минутад
    “Монгол нүүрс” ассоциаци, Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас хамтран хоёр улсын нүүрсний зах зээлийн чиг хандлагын талаарх “Нүүрсний экспорт 2021” цахим хурлыг зохион байгуулж байна. “Today Think Thank”-ын судалгаагаар,  энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс  импортлох төлөвтэй. Монгол Улаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамгийг дэвшүүлж байна.   Цар тахлын байдлаас үүдэн Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, мэдээж Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжлэл буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүйг илтгэлд дурдлаа. Өнөөгийн энэ нөхцөлд тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомсдол үүсч болзошгүй аж.  Уг хомсдлыг Монгол, Канад, АНУ, ОХУ-аас бүрдүүлэх төлөвтэй гэв.