Хайгуулын салбар зогсонги байдалд оржээ

2020-06-11 11:56

СOVID-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн төдийгүй Монголын эдийн засаг, уул уурхайн салбарт хүндрэл, бэрхшээл учирсаар байна. Иймд геологи, хайгуулын салбарын мэргэжлийн төлөөллүүдийн байр суурийг MMJ сэтгүүл хүргэж байна. 

Улстөржилт СOVID-19-өөс ч илүү  салбарыг унагаж байна 

Монголын Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав: 

Манай салбарт коронавирусээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл учирч байна. Гэхдээ өнөөдрийн улстөржилт СOVID-19-өөс ч илүү салбарыг унагааж, улам хямрааж байгаа. Архангай, Өмнөговь аймгуудад гэхэд  хайгуулын   олон тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цуцалсан. Уул уурхайг дан ганц буруутгаад байж болохгүй ээ. Хариуцлагатай байхыг л хаа хаанаа шаардаж ажиллах хэрэгтэй. Валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг нүүрс, газрын тосны экспортоо ахиулах ажлыг бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй. Шороон ордын хайгуул үргэлжилж,  нөөц өсгөх зорилгоор өрөмдлөг хийж байна. “Болдтөмөр Ерөө” гол компани өөрийн тусгай зөвшөөрлийн талбай дээрээ бага хэмжээний хайгуул хийж байгаа. Уурхайн хувьд өрмийн ажил тасралтгүй үргэлжилж, тухайлбал тэсэлгээ хийх зорилгоор жижиг уурхайнууд өрөмдлөг хийж байна. Газрын тосны гүний өрөмдлөгийн хувьд газрын тосыг цооногоос нь соруулж авдаг. Монголд   харамсалтай нэг зүйл нь газрын тосны өрөмдлөгийн ажлыг хятадууд хийж гүйцэтгэдэг. Жишээлбэл БНХАУ-аас 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авлаа гэхэд хятад ажилчид ажилласнаараа эргээд 2 тэрбум ам.долларыг нь авч байна. Монголчуудыг газрын тосны өрөмдлөг хийж чаддаггүй гэлцдэг. Үнэн хэрэгтээ тийм зүйл огт байхгүй  Газрын тос өрөмдөхөд жаахан гүнзгий л болохоос хад өрөмдөхөөс ч хялбар зүйл. 2014 онд Газрын тосны тухай хууль батлагдахад манай салбарын мэргэжилтнүүд   гаднын компани хөрөнгөө оруулж болно,  гэхдээ монгол ажилчид ажиллах ёстой гэдгийг сануулж л байсан. Монголчууд газрын тосны өрөмдлөг хийх чадвартай,  зах зээлийн сонгодог  зарчмыг дагалгүй яахав. Гэхдээ төрийн үүрэг оролцоо, хуулийн зохицуулалт гэж байх ёстой,  ядаж холбогдох  агентлагтаа  мэргэжлийн хүнийг нь томилох хэрэгтэй шүү дээ.


COVID-19-ийн улмаас    манай зарим компани сургал­таа онлайнаар явуулж байгаа. Салбарын хувьд уурхайн орд газар, эзгүй, хээр газар тул 2-3 хүн ажиллахад боломжтой гэж үзээд зарим ажил эхэлж байна. Мөн бидний зүгээс коронавирустэй холбогдолтой Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд талархаж явдгаа илэрхийлье. Ерөнхийдөө өр­мийн ажил зогсоогүй. Тухайлбал Тамсагийн олбор­лолтод Улаанбаатараас биш, голдуу Дорнодоос хүн авч ажиллуулж байгаа. Мөн Сүхбаатар болон Дорнод аймаг руу бага хэмжээний ажлууд гарч байгаа мэдээлэл байна.


Гадны хөрөнгө оруулалттай  цөөн хэдэн компанийн  үйл ажиллагаа маш хүнд байна

Монголын геологийн холбооны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй: 
 

Уул уурхайн нөхцөл байдал үнэхээр хүнд, ерөнхийдөө уналтын шат руу явж байна. Хөл хорионы нөхцөл байдал дахиад хоёр сар үргэлжилбэл компаниуд цалингаа ч тавьж чадахгүйд хүрнэ. Компаниуд цомхтгол хийгээд эхэлсэн. Үндсэн цалингийн хэмжээгээ 60%-д хүргээд байгаа. Манай улсын эдийн засгийн 70% нь Хятадаас хамааралтай. Миний хувьд Засгийн газар БНХАУ-тай хилээ нээж, боомтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байгааг маш их гайхаж байна. Геологи хайгуулын ажлуудын хувьд улсын төсвийн хөрөнгөөр хийдэг ажлууд санхүүжилтгүй болсон. Гэхдээ нэгэнт эрхээ авсан компаниуд  үүрэг хүлээсэн учир чадах ядахаараа  үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Хөрөнгө оруулалтын тухайд гаднын хөрөнгө оруулалттай компаниуд манайд хуруу дарам цөөн бий. Тэдний үйл ажиллагаа маш хүнд байна. Яагаад гэвэл холбогдох мэргэжилтнүүд нь хөл хорионы улмаас ирж очиж чадахгүй, томоохон уурхайнууд хил хаагдсанаас болж экспортоо хийхгүй бэрхшээлүүд байна. 

Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан нь хамгийн том асуудал. Ер нь бол  улсын хувьд тусгай зөвшөөрөлтэй холбоотой янз бүрийн маргааныг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг нэг жилээр хойшлуулсан гэж ойлгож байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын ордын нөөцийг бий болгох ажлыг  бүтэн жилээр хойшлуулна гэдэг нь  бид ирээдүйгээсээ 5-10 жилээр ухарч байгаа явдал юм. Монгол Улс  тусгай зөвшөөрөл нэгэнт олгохгүй юм чинь бид заавал  ийшээ хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэж үзэж байх шиг байна.  
Шинээр орд хайх тухайд нэгэнт   хайгуулын зөвшөөрөл аваад олон жил ажиллаж байгаа компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа ч   эдийн засгийн хямрал бүхий л салбарыг хамарсан болохоор тодорхой хэмжээний хязгаарлалт бий. Тухайлбал ажилчдаа цалинжуулах, гадны эх үүсвэр  татах гэх мэт. u

Хоёрдугаарт Монгол Улс Европын холбооны “хар жагсаалт”, ФАТФ-ийн “саарал жагсаалт”-д орчихсон, мөн зээлийн зэрэгжилтийн асуудал байна. Энэ бүхэн   хоорондоо уялдаа холбоотой учраас улсын бүхий л үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Яг одоогоор бодитой нөлөө үзүүлээгүй ч гэсэн ерөнхий дүр зургаараа уруудаж   байна.
Манай холбоо COVID-19-ээс болж үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхэд төрийн  хэмжээний шийдвэр гаргах эрх мэдэлгүй. Гэсэн хэдий ч  олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас холбогдох санал санаачилга гаргаж, тухайлбал албан захидал илгээх гэх мэт ажлуудыг байнга хийж байна. 

 

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа саарсан

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч асан, УУХҮ-ийн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ: 
COVID-19-ээс үүдсэн энэ хямралын үед улсын төсвөөс  хэрэгжүүлж байгаа хайгуул, геологийн ажлууд зогсонги байдалд ороод байна. Ерөнхийдөө шинээр зарлагдсан, өмнө нь аль хэдийн эхэлсэн ажлууд ямарваа нэг байдлаар саарсан. Хямралаас өмнө хийгдэж эхэлсэн  хайгуулын ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулахыг хичээж байгаа ч улсын төсвийн санхүүжилттэй ажлуудын хувьд хүндрэлтэй байна. 
Хувийн, ялангуяа гадаа­дын хөрөнгө оруулалттай компаниуд хүнд байдалд орсон. Ерөнхий­дөө геологи, хайгуулын ажил  улсынх, хувийнх ялгаагүй ямарваа нэгэн байдлаар саарсан. 

Компаниудын эрсдэл гэхээр нэгдүгээрт хувь хүний ажилгүйдэл гэж нэг асуудал байна. Хоёрдугаарт янз бүрийн эрдэм шинжилгээний хурал, цуглаан тухайлбал “Монголын геологи, хайгуул” гэх мэт хурлуудыг бүгдийг нь цуцалсан. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлө­лийн үйл ажиллагаа саарсан. Тайлангууд орохгүй, НӨАТ бүртгүүлэхгүй, ТЭЗҮ батлах ажлууд бүгд хойшилсон. 
Хайгуулын тусгай зөв­шөө­рөл цуцалсан бас нэг үр дагавар нь тусгай зөв­шөөрлүүдийн олголтыг буу­руу­лахад хүргэсэн. Геологи хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл буурвал  энэ чиглэлийн ажлууд ч багасна  гэсэн үг. 

Б.Золцагаан


 

Сэтгэгдэл (5)

  • Мастер (139.5.218.81)
    Багш зөв ярьж байна. Монгол улс өрөнд баригдсан удахгүй улс оронууд өрөө нэхээд ирэхээр газар нутагаасаа өгөх байхаа доор байгаа эрдэнэстэй нь хамт шүү дээ. Энэ их идэж ууж байгаа нөхдүүд хэцүү дээ намаас болж хагарах байхаа монгол ....ирээдүй хэцүү байна.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Өрмийн хүн (103.57.93.115)
    Цэвээнжав багшдаа ажлын амжилт хүсье!
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • иргэн (66.181.191.210)
    коронатай холбоогүй эрх баригч намын сонгуультай холбоотой санхүүжилт зогссон шдээ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Төрийн байгууллага ЭБМЗийн ажил саараагүй тасралтгүй үргэлжилж байгаа, онлайн байдлаар хуралдаад бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Гео (202.126.89.158)
    Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр хайгуул хийх хөрөнгө оруулалт байхгүй үед нэг жилээр хойшлуулах өнжүүлэх арга хэмжээг яам шийдэх хэрэгтэй байна
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 22 минутын өмнө
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • Уржигдар 18 цаг 32 минутад
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • Уржигдар 18 цаг 17 минутад
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • Уржигдар 15 цаг 39 минутад
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • Уржигдар 13 цаг 37 минутад
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.