Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголбанк 4.9 тонн үнэт метал худалдан авчээ

Монголбанк (2020.03.11) байдлаар нийт 4.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнд 3.2 тонн алт, 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өссөн үзүүлэлт болж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч, өмнөх оны мөн үед АМНАТ-ийг 10%-иар тооцон суутгаж байсан, дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь Монголбанкны үнэт металын худалдан авалт өсөхөд нөлөөлжээ.

2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон, цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) зэрэг албан ёсны сертификат бүхий үнэт металыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар Монголбанк бэлтгэж байна. Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, мөн уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой гэж Монголбанк мэдээллээ.