Freeport-McMoRan: Зэс, алтны олборлолтоо 40%-иар нэмэгдүүлнэ

2020-03-11 16:15

АНУ-д төвтэй, зэс олборлогч “Freeport-McMoRan компани зэс, алт олборлолтынхоо хэмжээг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тухай /03.09/  мэдэгдлээ. Мөн зэс олборлолтын зардлыг 25%-иар бууруулж, ойролцоогоор нэг фунт тутамд 1.30 ам.доллар болгохоор ажиллаж байна. Ингэснээр тус компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2021 онд өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин, түүнээс ч их хэмжээгээр нэмэгдэнэ гэж компани тооцоолж байна.

Freeport Грасбэргийн гүний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Тухайлбал он гарснаас хойших хугацаанд буюу гуравдугаар сарын 5-ны байдлаарGrasberg Block Cave” болон “Deep MLZ” зэрэг гүний уурхайн хүдэр олборлолт өдөрт дунджаар 35,000 тоннд хүрсэн нь 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 35%-иар ахиу дүн боллоо.

Тус компанийн Аризона муж дахь зэсийн "Lone Star" төсөл дуусах шатандаа хүрсэн ба энэ онд ашиглалтад оруулах төлөвтэй байгаа юм.

Freeport 2021 болон 2022 онд компанийн чөлөөт мөнгөн урсгалын хэмжээг жилд хоёроос гурван тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд уг тооцоолол нь зэсийн ханш зах зээлд фунт тутамд 2.75- 3 ам.доллар байх таамагт үндэслэжээ.

Коронавирусын дэгдэлт эхэлснээс хойш компанийн зэсийн борлуулалтын сүлжээ болон бүтээгдэхүүний тээвэрлэлтэд мэдэгдэхүйц саатал гараагүйг компани онцолсон.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг Freeport сайтар ажиглаж байгаа бөгөөд энэхүү амаргүй цаг үед гарсан бүхий л зардал, капиталын зардал, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг анхааралтай авч үзэж удирдан явуулах болно гэж мэдэгджээ.

Б.Золоо

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 минутын өмнө
    Газрын тосны үйлдвэрлэлээ бууруулах асуудлаар ОПЕК болон ОХУ-ын хооронд ирэх пүрэв гаригт (2020.04.09) уулзалт хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна. Энэхүү уулзалт өнгөрсөн даваа гаригт болох хүлээлттэй байсан ч уулзалтын тов хойшилсон юм. Гарц танах тухай шийдвэрийг угтаад зах зээлд газрын тосны үнийн өсөлт өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ажиглагдах болсон. Дөрөвдүгээр сарын 2-нд Брэнт газрын тосны ханш баррель тутамдаа 24 ам.доллараас 36 ам.доллар болж өсчээ. Өнөөдрийн байдлаар (2020.04.07) Брэнт маркийн газрын тосны ханш 33 ам.долларын түвшинд хэлбэлзэж байна.
  • 3 цаг 12 минутын өмнө
    Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
  • Өчигдөр 16 цаг 21 минутад
    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
  • 2020-04-02 10:42
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.