Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос Хятад руу эрчим хүч экспортлох нүүрсний цахилгаан станцын төслөө хийн болгож өөрчилнө

Хятадын хилд ойр буюу Амар мужид Оросын хамгийн том цахилгаан станц байгуулах төслийг шинэчлэхээр болжээ. Тодруулбал, 1 ГВт хүчин чадалтай хийн цахилгаан станц болгож өөрчлөхөөр болсон тухай Оросын “Интер РАО” компани мэдэгдсэн байна. Хийн түүхий эдийн хувьд “Сибирийн хүч” хоолойгоос цахилгаан станцид нийлүүлэх боломжийг судлах аж. Цахилгаан станцын үйлдвэрлэлийг хийн болгох нь төслийн өртгийг бууруулж 80 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.

2009 оноос анх уг цахилгаан станцыг барих асуудал яригдсан. Улмаар 2013 онд Оросын “Интер РАО” компани болон Хятадын эрчим хүчний сүлжээний корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн байдаг. Энэ хүрээнд “Ерковецкийн цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Тухайн үед талууд хамтран Амар муж дахь эрчим хүчний нүүрсний Ерковецк ордоос жилд 35 сая тонн нүүрс олборлож, үүнд түшиглэн 5-8 ГВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулж Хятад руу жилд 30-50 тэрбум кВт/цаг эрчим хүч экспортлох төслийг боловсруулсан. Төслийн нийт өртөг 20-25 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв.

Гэвч дэлхийн зах зээлийн хямралын улмаас 2015 оноос төслийг царцааж Хятадын талын санаачилгаар 2018 онд төслийг дахин сэргээж, санхүүжилтийг Хятадын хөгжлийн банктай хамтран шийдэхээр яригдаж байсан юм.


Э.Од
 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах