Нүүрс тээвэрлэх Кызыл-Курагино төмөр замын зураг төслийг эхлүүлнэ

2020-02-28 12:23

Оросын Тувагийн нутаг дахь нүүрсний сав газраас татах Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчээр “Стройпроект” групп тодорсон байна. Энэ тухай төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Оросын төмөр зам”(РЖД) компанийн сонгон шалгаруулалтын протоколд дурджээ. 

Гэрээний дагуу тус компани зураг төсөл, судалгааны ажлыг 2021 оны наймдугаар сараас өмнө гүйцэтгэх үүрэгтэй. РЖД компаниас Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төслийн зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны зургадугаар сард зарласан. Тухайн үед гэрээний дүнгийн дээд хэмжээг 4.75 тэрбум рублиэр тогтоосон юм. Шалгаруулалтын ялагчаар тодроод буй инженерингийн “Стройпроект” групп нь 5.5 тэрбум рублийн дүнтэй гэрээ байгуулах аж. 

“Стройпроект” группын тухайд, ОХУ-д зохион байгуулагдсан хөл бөмбөгийн ДАШТ, Сочигийн Олимпийн дэд бүтэц болон Москва, Санкт-Петербург хотуудад гүүр, авто замын байгууламжуудыг гүйцэтгэсэн туршлагатай аж.     

2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газраас “Кызыл-Курагино” төмөр замыг концессоор  байгуулах  тухай зөвшөөрлийг баталсан. Ингэхдээ Засгийн газрыг төлөөлж захиалагчаар “Росжелдор”, концесс хэрэгжүүлэгчээр Лидер групп  (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%) болон РЖД (5%)-ийн хамтарсан компани ажиллах юм. 

Төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэх аж. Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг 4.5 жилийн хугацаанд байгуулахаар төлөвлөж байгаа юм. Нийт 410 гаруй км төмөр замын 120 км нь Тува, 290 км нь Красноярскийн хязгаарын нутагт баригдана. Энэхүү төмөр замаар Тувагийн нутаг дахь нүүрсний сав газар, тэр дундаа Элегестийн ордоос коксжих нүүрс экспортолно. Ордыг Транссибирийн төмөр замтай холбох уг төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл “Енисейский Сибирь” хэмээх цогц хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтаж буй.

“Тувагийн эрчим хүчний корпораци” нь нүүрсний Элегест ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд төмөр замаас гадна Уулын баяжуулах үйлдвэр болон Хабаровскийн хязгаарт  нүүрсний терминал байгуулах төслүүдийг тус тус хэрэгжүүлэх юм. 

Э.Од
 
 
 

Сэтгэгдэл (1)

  • Зүүн баян
    Манайх төв рүүгээ шахмал түлшний үйлдвэр рүүгээ татах хооронд оросууд.
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 31 минутын өмнө
    Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
  • 22 цаг 34 минутын өмнө
    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
  • 2020-04-02 10:42
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.