С.Энхтуяа: Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх хүчтэй дуу хоолой болж чадна

2019-12-30 11:47

Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуд энэхүү сайн дурын санаачилга, кодекст нэгдсэнээр бусад аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын төлөө нэгдэх дуу хоолой нь болж цаашлаад  эх орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч байгаа уул уурхайн салбарт ажиллаж, амьдардаг иргэдийнхээ ажил үүргээрээ бахархах бахархлыг бий болгох, салбарын үйл ажиллагаа, нэр хүндийг олон нийтэд эерэгээр таниулах чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийн туршлага, сайн жишээг өөрийн компанидаа нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон эерэг үр дүн, боломжуудыг бий болгох давуу талтай. Хамгийн чухал нь уул уурхайн салбарт зайлшгүй шаардлагатай хууль, журам, тогтоол, шийдвэрүүдийн өөрчлөлтүүдэд саналаа өгөхөд зөвхөн нэг компанийн эрх ашгийн төлөө бус хариуцлагаараа нэгдсэн олон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хамтарч салбар дахь олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчтэй дуу хоолой болж чадна гэж харж байна.  
Бид “Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт мөн” гэсэн зарчмыг баримтлан ажиллахаас гадна хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуурууд болох нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, орон нутгийн иргэдийн оролцоог өөрсдийн хэрэгжүүлж буй бүхий л төсөл, үйл ажиллагаандаа хангаж ажиллаж байна.

“Монполимет” ХХК  уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэсээ уурхайн олборлолт, төлөвлөлтийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай уялдуулан бүс нутгийн онцлог, экологийн олон жилийн судалгаа, туршлага дээр тулгуурлан гүйцэтгэснээр Монгол Улсдаа үлгэр жишээ болохуйц хэмжээнд хийж ирлээ. 

Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, орон нутгийн иргэдэд танилцуулах, сурталчлах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор дотоодын болоод олон улсын нийт 4 удаагийн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг Тосон үйлдвэртээ хийсэн. Өнөөдөр Тосон үйлдвэр нь Заамарын бүс нутагт төдийгүй Монгол Улсын уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн жишиг бааз болоод байна.

Бид тэртээ 20 жилийн өмнө Монгол Улсад CAT, Komatsu-ийн техникүүдийг иж бүрдлээр нь ажиллуулсан анхдагч компаниудын нэг бөгөөд өнөөдрийн уул уурхайн салбарт үр өгөөжөө өгч буй техник, технологийг нутагшуулахад болон тус техникүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байдаг. Манай уурхайд ажиллаж байсан CAT, Komatsu-ийн чадварлаг операторууд нь Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, төрөл бүрийн уурхай дахь боловсон хүчинг бүрдүүлэн ажиллаж байна. 
Хариуцлагагүй үйл ажилла­гаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, хуульд тэр болгон хамаарагддаггүй бичил уурхайч­дын үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр салбарын нэр хүнд олон нийтэд ихээхэн унасан. 

Монгол Улсын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлж буй энэ салбарт хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, олон зуун хүнийг ажлын байраар хангадаг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг томоохон аж ахуйн нэгжүүдээ төрийн зүгээс тусгайлан дэмжсэн, олон нийтэд зөвөөр сурталчилсан бодлого, арга хэмжээг тэр болгон авдаггүй.
Мөн энэ салбарт шантааж хийдэг, худал мэдээллийг олон нийтэд дэлгэж нэр хүн­дийг нь унагаадаг төрийн бус байгууллагуудын үйлдэл компанийн үйл ажиллагаанд үргэлж саад учруулж байна. Өнөөдрийн төрийн байгуул­лагуудын олон үе шаттай шалгал­туудыг  уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компани болон бичил уурхайчид, нинжа гэх бүлэг хүмүүст тэгш шалгуураар явуулах нь зүйтэй.  

Салбарын бодлогыг тодор­хойлж, хэрэгжүүлж буй төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн удирдлага, төлөөллүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахын зэрэгцээ судалгаа, шинжилгээний байгууллагууд, их сургуулиудтай хамтарч ажилладаг.  

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.32)
    сайн байна уу? таньд эрүүл энх ,аз жаргал ,ажлын өндөр амжилт хүсье сайн үйлс дэлгэрэх болтугай
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 0 минутын өмнө
    Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга гэдэг нь байгалийн баялгаас олж байгаа орлогыг олон нийтэд ил тод болгох, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Уг санаачилгыг олон улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 55 улс нэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд шаардлагыг хангасан 9 орны тоонд багтдаг ажээ.
  • Өчигдөр 14 цаг 17 минутад
    Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр  /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг  2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.   
  • 2021-10-22 15:49
    ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр 2021 оны зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Харин мөн сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 652.6 мянган тонн байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ дүнгээс харахад Монголын нүүрсний экспортоос 4 дахин илүү хэмжээний коксжих нүүрсийг Орос гадаад зах зээлд гаргаж байна. Энэ оны хоёрдугаар улирал гарсаар Монголын экспортын нүүрсний тээвэр 0 зогсоогүй сар гэж байсангүй. Энэ зуур Оросын  коксжих нүүрсний экспорт Хятад руу тогтмол нэмэгджээ. 
  • 2021-10-21 16:22
    Зам, тээврийн хөгжлийн яамнаас есдүгээр сарын 31-ний байдлаар Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолсон тухай мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 сая тонноор бага үзүүлэлт юм.  Харин Шивээхүрэн боомтоор дөрвөн сая тонн орчим буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 800 мянган тонноор бага нүүрс гаргажээ.
  • 2021-10-21 13:05
    Хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг “Нэн тэргүүнд ХАБ-2021” бага хурал өнөөдөр /2021.10.21/ нээлтээ хийлээ. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг хурлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Аюулгүй байдал ба цар тахал” уриан дор, танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулж буйгаараа онцлог.