УУХҮЯ: Нүүрсний салбар улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэв

2019-12-17 14:03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны эхний 11 сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.

Нүүрсний салбар улсын төсөвт оруулсан хувь нэмрээрээ бусдыгаа хошуучилж байна

2019 эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт 2.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс нүүрс 1.1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр  65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад  69.5 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлэв.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7%-иар өссөн байна.

II.АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

Алт олборлолт 22.9%-иар буурав

2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 47.87 сая.тн нүүрс, 1.17 сая.тн зэсийн баяжмал, 14.84 тн алт, 4.79 мян.тн молибдений баяжмал, 131.5 мян.тн хайлуур жоншны хүдэр, 42.0 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.11 сая.тн төмрийн хүдэр, 3.06 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 76.0 мян.тн цайрын баяжмал, 6.32 сая баррель газрын тос тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 3.50 сая.тн буюу 7.9%, төмрийн хүдэр 2.2 сая.тн буюу 37.4%, хайлуур жоншны хүдэр 33.2 мян.тн буюу 33.8%, газрын тос 539.8 мян.бар буюу 9.3%-иар тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 33.2 мян.тн буюу 2.8%, алт 4.4 тн буюу 22.9%, молибдений баяжмал 266.5 тн буюу 5.3%, төмрийн хүдрийн баяжмал 94.5 мян.тн буюу 3%, хайлуур жоншны баяжмал 25.9 мян.тн буюу 38.1%, цайрын баяжмал 1.8 мян.тн буюу 2.3%-иар тус тус буурсан байна.

II.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба борлуулалт

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 16.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8(12.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (13.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4(38.1%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.4%-ийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний тухайд 2019 оны эхний 11 сарын байдлаар 18.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9(11.7%)их наяд төгрөгөөр өслөө.Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2(10.6%)их наядтөгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 925.9(24.8%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 237.4(3.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 12.5(68.1%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 10.4(56.8%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

III. Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 11 сарын байдлаар гүйцэтгэлээр 12.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6%-иар буюу 787.1 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.5 тэрбум ам.доллараар эерэг гарсан байна.

III.1. Экспорт

Экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 574.8 сая ам.доллараар буюу 8.9 хувиар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83.0 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний 11 сард 2.9 тэрбум ам.долларын 34.8 сая тн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 326.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 84.6 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.3%-ийг БНХАУруу экспортолсон байна.

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мян.тн-оор бага байна. 2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1.8 тэрбум ам.доллар байсан бол тайлант сард 1.7 тэрбум ам.доллар болсон байна.

Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 11 сард7.6 сая тонн буюу 519.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 836.8 мян.тн-оор, үнийн дүн нь 211.7 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 11 сард 6.0 сая баррель буюу 334.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 329.4 мян.бар-иар их, үнийн дүнгээр 31.9 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 барнефтийн хилийн дундаж үнэ 64.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 124.6 мян.тн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1.4 мян.ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 206.4 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 175.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.3 сая ам.доллараар буурчээ.

Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 11 сард 187.2 сая ам.долларын 630.9 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 138.5 мян.тн-оор, үнийн дүнгээр 21.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 296.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.0 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 23.8 хувийг ОХУ руу, 76.0 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 45.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний экспортын хилийн дундаж үнэ тонн тутамд 8,282.6 ам.доллараас 8,750.6 ам.долларт хүрч, 468.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 11 сард 5.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 188.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.1 хувийг БНХАУруу гаргасан байна.

Алтны экспорт 2019 оны эхний 11 сард 7.5 тн алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 тн-оор их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 46,121.4 ам.доллар болж 4,016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өссөн байна.

Коксын экспорт 2019 оны эхний 11 сард тоо хэмжээгээр 124.8 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 105.5мян.тн-оор буюу 6.5 дахин их, үнийн дүнгээр 23.8 сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20.1 сая ам.доллар буюу 6.6 дахин их өссөн байна.

 

III.2. Импорт

Импорт 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 212.3 сая ам.доллараар буюу 4.0 хувиар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 35.9 сая ам.доллараар буюу 3.0 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2019 оны эхний 11 сард 1.0 тэрбум ам.долларын 1.7 сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 229.6 мян.тн-оор, үнийн дүнгээр 43.1 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.3 хувийг автобензин, 67.7 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Автобензины импорт 2019 оны эхний 11 сард 471.5 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 78.4 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензинийн  импортын дундаж үнэ 712.3 ам.доллар байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 602.0  ам.доллар болж 15.5 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 989.3 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 225.1 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 11 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 673.3 ам.доллар байсан бол энэ онд 618.7 ам.долларт хүрч 54.6 ам.доллар буюу 8.1 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97.5 сая ам.доллараар нэмэгджээ.

Коксын импорт 2019 оны эхний 11 сард тоо хэмжээгээр 1.9 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 0.9 мян.тн-оор буюу 2.0 дахин их, үнийн дүнгээр 341.7 мян.ам.долларын кокс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 160.1 мян.ам.доллар буюу1.9 дахин их өссөн байна.

 

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

2019 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 6.39 сая бар буюу 867.1 мян.тн (78.47%) газрын тос олборлож, 6.09 сая барбуюу 827.7 мян.тн (74.79%) газрын тос экспортолж арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 210.2 тэрбум төгрөг (62.6%)-ийн орлого хуримтлуулаад байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйбайна. Үүнээс:

  • А-80 автобензин 61хоногийн нөөц ;
  • Аи-92 автобензин 33хоногийн нөөц;
  • Дизелийн түлш 29хоногийн нөөц;
  • ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна."Сод Монгол" ХХК-ийн А-80, Аи-92, дизелийн түлш 30-150 төгрөг, "НИК" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг тус бүр буурсан байна.

 

ХҮЧИН ТӨГӨЛДӨР АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /2019.12.16-ны өдрийн байдлаар/

2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэлх Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ.

 

Үзүүлэлт

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх %

Нийт

2,805

100%

7,422,820.6

100

4.7%

Хайгуулын

1,139

40.6%

5,799,510.2

78.1

3.7%

Ашиглалтын

1,666

59.4%

1,623,310.5

21.9

1%

 

  • Хугацаа сунгах – 5,
  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл – 4,
  • Шинээр барьцаалсан – 5,
  • Бүхэлд нь буцааж өгсөн – 21,
  • Хэсэгчлэн буцааж өгсөн – 4,
  • Бүхэлд нь шилжүүлсэн – 2,
  • Хэсэгчлэн шилжүүлсэн – 1,
  • Шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл – 0,
  • Дуусгавар болсон – 7,
  • Цуцлагдсан – 21.

 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 5 минутын өмнө
    Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.
  • 18 цаг 21 минутын өмнө
    Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
  • 19 цаг 31 минутын өмнө
    Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн  улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та  нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ? Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад  нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг  энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг  төсөвт мөн суулгасан.
  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.