“Оюутолгой”-н хоёрдугаар босоо амны өргүүрийг суурилууллаа

2019-10-24 16:46

"Оюутолгой" компани энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа (10.24). Тайлант хугацаанд гүний уурхайн нэвтрэлтийн ажил хурдацтай урагшилсан төдийгүй хоёрдугаар босоо амны өргүүрийн байгууламжийг суурилуулж дуусчээ. Харин ил уурхайн үйлдвэрлэл хүдрийн агуулгын бууралт болон баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвараас үүдэн багассан байна. Цаашид уурхайн хүдрийн агуулга үргэлжлэн буурах төлөвтэй байгааг компани онцоллоо.

-Оюутолгойн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв ашиглалтад орлоо;

-Оюутолгойн гүний уурхайн Хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууслаа;

-Үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа;

-2019 онд 329 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулаад байна;

-Оны эхний гурван улирлын байдлаар "Оюутолгой" компани 161 сая ам.долларыг улсын төсөвт, 85.5 сая долларыг харилцагчдын НӨАТ-т төлсөн;

-2019 оны гуравдугаар улиралд ус дахин ашиглалт 85%-тай байсан бөгөөд тонн хүдэр боловсруулахад 0.42 шоо метр ус ашигласан (дэлхийн дундаж 1.2 шоо метр ус байдаг).

 

Есдүгээр сард гүний уурхайд нийт 1,385 метр хөндлөн малталт хийсэн

Оюутолгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууслаа. Гуравдугаар улиралд амжилттай дууссан бусад бүтээн байгуулалтуудыг дурдвал дулаан хангамжийн холбогдох бүтцүүд,  хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулга нар болно. Гуравдугаар улиралд гүний уурхайн хөндлөн малталт хурдацтай урагшлав. Тухайлбал есдүгээр сард нийт 1,385 метр хөндлөн малталт хийсэн. Мөн 2019 оны долдугаар сарын 15-нд зарлаж байсанчлан одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх бөгөөд гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээг тодорхой болсон үед мэдээлнэ.

Зэс олборлолт 28%, алтных 67%-иар тус тус буурав

Онцлох үзүүлэлт:

Гуравдугаар улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсан ч баяжуулах үйлдвэрийн түр зогсолт буюу төлөвлөгөөт засвар үйлчилгээг аравдугаар сараас есдүгээр сар руу шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлсөн.

-28,446 тонн зэс олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага

-25,607 унци алт олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 66.8 хувиар бага

-Боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү, харин өмнөх буюу хоёрдугаар улирлынхаас 3.4 хувиар буурсан

-2019 оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна

Урьдчилан таамаглаж байсанчлан, олборлолтын 4A үе шатнаас агуулга багатай 4B үе шатанд шилжиж, хуримтлуулсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор:

-Зэсийн агуулга 2019 оны II улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37 болсон

-Алтны агуулга 2019 оны II улиралд 0.31 байсан бол 0.14 болсон

-Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.2 хувиар буурсан

-Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.4 хувиар буурсан

-Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 2019 оны II улирлынхаас 64.3 хувиар буурсан

2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113,400 тонн, баяжмал дахь алт 217,500 унци олборлосон бөгөөд 2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 230,000 унци хүртэлх баяжмал дахь  алт олборлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна. 2019 оны нэг болон хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланд тусгасны дагуу зэс, алтны дундаж агуулга уурхайн төлөвлөгөөний дагуу үргэлжлэн буурах төлөвтэй. Агуулга өндөртэй олборлолтын үе шат 4А дахь олборлолт дуусч, төлөвлөгөөний дагуу 4B үе шат болох  бага агуулга бүхий овоолгыг хүдрийн гол эх сурвалж болгож байна. Агуулга багатай хэсэгт олборлолт явуулах болсноос гадна аравдугаар сард хийх баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засварыг есдүгээр сард хийснээс үүдэн тээрэмдсэн хүдэр бага байснаас боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулахад бага байлаа.  

“Оюутолгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

 

2019 оны I улирал

2019 оны II улирал

2019 оны III улирал

2019 оны эхний хагас жил

2018 оны эхний хагас жил

           

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

23,943

24,408

24,844

48,351

45,923

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

9,255

10,394

10,040

19,649

19,725

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

         

Зэс (%)

0.57

0.46

0.37

0.51

0.50

     Алт (г/т)

0.58

0.31

0.14

0.44

0.25

     Мөнгө (г/т)

1.25

1.20

1.03

1.23

1.24

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

210.1

180.6

131.3

390.7

356.1

     Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.8

21.7

21.7

21.8

22.0

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

         

     Зэс (‘000 тонноор)

45.8

39.2

28.4

85.0

78.2

     Алт (‘000 унциар)

120

72

25.6

192

92

     Мөнгө (‘000 унциар)

247

238

191

486

446

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

184.9

225.3

157

410.3

383.1

Борлуулсан баяжмал дахь металлууд:

         

     Зэс (‘000 тонноор)

38.5

46.6

32.4

85.1

80.4

     Алт (‘000 унциар)

98

116

35.4

213

82

     Мөнгө (‘000 унциар)

200

245

207

445

456

Металл авалт (%)

         

     Зэс

83.8

80.2

75.1

82.2

79.6

     Алт

70.1

63.6

54.7

68.2

57.6

     Мөнгө

63.2

59.2

56

61.2

56.4

 

 

Эх сурвалж: "Оюутолгой" компани

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 56 минутад
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 2020-05-25 13:52
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 2020-05-25 13:00
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.