Казахстан Хятадын нутгаар дамжуулан Ази руу нүүрс экспортолно

2019-09-20 15:51

Казахстан улс нь Хятадын Лянюнган боомтоор дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд нүүрс экспортолно. Энэ тухай тус улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Роман Скляр мэдэгджээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарта Токаев анх удаа БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс тохиролцсон байна. Казахстан нь жил бүр  хоёр сая тонн нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэж экспортлохоор урьдчилсан хэлэлцээр байгуулжээ.

Казахстаны хувьд далайд гарцгүй орон бөгөөд Оросын нутгаар дамжин нүүрсээ экспортолдог. Сүүлийн жил Казахстаны экспортын нүүрсийг Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх асуудалд хүндрэл үүсээд байгаа юм. Эргэн сануулахад, 2018 онд Казахстаны 14 сая тонн нүүрсийг Алс Дорнодын боомтоор экспортлох транзит тээврийн саналаас Оросууд татгалзсан удаатай. Оросын нүүрсний салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөнө гэж үзсэн.

Өнөөгийн байдлаар БАМ төмөр замын шинэчлэлтэй холбоотойгоор Казахстаны нүүрсний транзит тээврийг Оросын талаас  хязгаарлаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сараас Оросын Засгийн газрын Украин руу нүүрс, газрын тос экспортлох хоригтой холбоотойгоор Казахстан болон Киргизийн нүүрсний Оросын нутгаар дамжих транзит тээвэр 60 орчим хувиар буураад байна. Энэ асуудлаар өнөөг хүртэл гурван улс тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. Оны эхний хагас жилийн байдлаар, Казахстан улс нийт 11 сая гаруй тонн нүүрс экспортолжээ.

Э.Од


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 5 цаг 54 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • 9 цаг 8 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • 9 цаг 29 минутын өмнө
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Өчигдөр 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо. 
  • Өчигдөр 16 цаг 02 минутад
    УУХҮЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хаагдаж буйтай холбоотойгоор болсон юм.