Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лабораторид 450 орчим кг алт тушаагдаад байна

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.

Он гарснаас хойш Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лабораториор үйлчлүүлж буй аж ахуйн нэгжүүдийн тоо 10 хүрч, нийт тушаасан алтны 70%-ийг иргэдээс нийлүүлжээ. Тус лаборатори тушаасан алтыг арилжааны хоёр банкаар дамжуулан Монголбанкинд тушаадаг. Уг Алт сорьцлох хяналтын лаборатори өнгөрсөн оны аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Металыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар худалдан авч байна.